Б.Оюунсүрэн, Б.Одончимэг нар Гавьяат тамирчин боллоо

Монголын чөлөөт бөхийн холбооны түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Түүхт ойгоо тэмдэглэж буй чөлөөтийнхөнд баяртай мэдээ дуулгахад, чөлөөт бөхийн тамирчин, дасгалжуулагч, шүүгчдэд яг одоо төрийн дээд одон, медаль гардуулж байна.
ДАШ-ий мөнгө, Азийн АШТ-ий мөнгө, УАШТ-ий хошой алт, мөнгө, хүрэл медальт, ОУХМ Банзрагчийн Оюунсүрэн, ДАШТ-ий хүрэл медальт Б.Одончимэг нарт Монгол Улсын Гавьяат тамирчин цол дөнгөж сая хүртээлээ.

Олон улсын дэвжээнд хоёрхон жил өрсөлдөхдөө оролцсон бүх тэмцээнээсээ медаль хүртэн, “Истанбул-2011” ДАШТ-д үзүүрлэн гялалзаж явсан Б.Оюунсүрэн бэртлийн улмаас 22-хон насандаа зодог тайлсан. Үүний сацуу дэлхийн дэвжээнд ганцхан удаа барилдахдаа дэд аварга болсон түүний амжилтыг төрөөс ийнхүү үнэллээ. Б.Оюунсүрэн Завхан аймгийн Дөрвөн сумын харьяат, Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарын шавь.

Өдгөө “Алдар” спорт хорооны дасгалжуулагчаар ажиллаж буй тэрбээр ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий дөрвөн мөнгө, гурван хүрэл медальтай, улсын аваргын 10 гаруй түрүүтэй.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баяр хүргэе ээ. Ц.Сэрээтэр ямар шавьтай болоод гавьяат дасгалжуулагч вэ Ичмээр юм. Хэрүүлч хэл амтай ч гэсэн шудрагаар хэлэхэд Энхээ Цогтбаяр Пүрэвбаатар нар хажууд нь мундаг шавь нар төрүүлсэн шүү