УЛС ТӨР

Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар Оюутолгойн тогтоолын төслийг ДЭМЖИХГҮЙ гэж “шантаажилжээ”

Өчигдөр/2021.12.23/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Рио Тинто”-гоос ирсэн захидлын агуулгаарх тогтоолын төслийг яаралтай горимоор хэлэлцэхээр товлоод байв. Тогтоолын төслийг хэлэлцэж эхлэхийн өмнө УИХ дахь АН-ын бүлгээс  нэг хоногийн завсарлага авсан юм.

Гэвч сөрөг хүчин завсарлага авсан нь тэдний өөрсдийн хүсэл байгаагүй. Түр хорооны гишүүдийн ятгалга байсан гэх мэдээлэл  Төрийн ордноор хөвөрч байна.  Учир нь, уг тогтоолын төсөлд  “УИХ-ын 92-р тогтоолыг бүрхэн хэрэгжсэн гэж үзнэ” гэх агуулга орсноор Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй Түр хороо татан буугдах үндэслэл бүрдээд байгаа юм.

Засгийн газрын зүгээс тогтоолын төслөө УИХ-д өргөн барингуутаа Түр хорооны гишүүдийн хуралд оруулсан юм. Хаалттай хурлын үеэр “Барьцаа улам ахиулахын оронд та нар буулт хийлээ. “Рио Тинтод хууртаж, хэлэлцээ чинь зогсвол хэрхэх вэ. УИХ дээрх Түр хорооны хяналт алга болчхоор хэлэлцээ цаашаа хэрхэх юм” зэрэг асуудлыг хөндөн ярьсан гэгдэж буй.

Улмаар өчигдөр Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй гишүүд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж, “УИХ дээр тогтоолын төслийг дэмжихгүй, сөрөг байр суурь илэрхийлнэ” хэмээн тулгасан гэх мэдээлэл байна. Төрийн ордонд тэд өчигдөр уг асуудлаар байнгын хороодын дарга нартай уулзах зэргээр  өрөө хэсч өнгөрүүлсэн аж.

Ийм байдлаар өчигдөр Төрийн ордноор бужигнуулсны эцэст өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг тогтоолын төслийг хэлэлцүүлэхээр оруулсан байна. Хөрөнгө оруулагчдын зүгээс уг тогтоолын төслийг хэлэлцэх үеэрх УИХ-ын гишүүдийн санал, байр суурийг анхааралтай ажиглаж буй. Улмаар монголын талтай тохиролцоо хэвийн үргэлжлэхгүй бол цаашид  Оюутолгой төсөлд хандах байр сууриа өөрчилнө гэх агуулга ч энэ өдрүүдэд яригдаж буй нь нууц биш сэдэв болоод байна.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ганбаатар одоо болиочдээ дандаа л энэ тэнд шантааж хийж явар юм.

Иргэн
Иргэн
Reply to  Зочин

БҮХ НАМЫН ГИШҮҮН, ХИНШҮҮ ГАНБААТАР БОЛЬ. АШГИЙН ҮНЭРЭЭР НҮД АНИАД ДАЙРААД БАЙХ ШИГ.

Зочин
Зочин

бат эрдэнэ зүгээр бөхөө хийгээд явчаасай новш гэж манайх шиг бөх дуучин нь төрийн өндөрлөгт гардаг улс байхгүй байхоо

Зочин
Зочин

энэ даваасүрэн мэтийн өвөө нар одоо зүгээр тэтгэвэртээ гарчилдаа яасан хэцүү юм бэ монгол улс та нарт өргүй шүү

Зочин
Зочин

novshiin yumbe yatsan mongoliin tuluu neg gants yum hiiheer uhchin geed bgamu zda

Зочин
Зочин

shantaaj hiideg ulsiin ih huraliin gishuud gej yu gesen ug yumbe

Зочин
Зочин

mongoliin tuluu ajildag ulsiin ih huraliin gishuun gej yer ni baidag yumuu yatsan dotortoi durakuud ve

түр хорооны
түр хорооны
Reply to  Зочин

Нариин юмыг мэдэхгүи баиж бухимдаад яахав Элбэг миеэ Сүг нар эргүүлэх гээд бгаа ч юм билүү

Зочин
Зочин

дандаа хувийн ашиг сонирхолоо хөөсөн хэдэн хүмүүс л байх юм та нар л мөнгө авахгүй бол болохгүй үхчингээд байна уу .

Зочин
Зочин

хара�##� идсэн энэ хэдэн шантаажчинг хэн нь ахин дахин сонгоод байдаг байна аа

Зочин
Зочин

болорчулуун нтр одоо шантаач хийгээд болиоч ээ ичиж үхээчээ хэдэн үеээрээ иднэ гж ингэж хара�##� шүгэлсэн юм шиг мөнгө хураах гээвээ

Зочин
Зочин

дандаа бүтэхгүй амьтад нь байдаг тэр хэд л байна шинэ юм �##�га дандаа тархидуулсаар байга�##� сүүлдээ дөжирч байна дөө

Зочин
Зочин

монгол түмэн та нараас ял нэхэх цаг ирнээ харж байгаарай та нараас чададгүй юмаа гэхэд үр хүүхдээс чинь нэхэх болно

Зочин
Зочин

odoo oyutolgoig hahuul avj tenegtvel unheer mongolchuud uuuchlahgui shuu

Зочин
Зочин

ter gadaad olon yum hutsaaad baigaa saikhan bilgee shorond ni hataagaacheee

mendee
mendee

dandaa zov yaridag, demjij boloh gishuud bna. ted medej bgaa

Зочин
Зочин

АНЫХНЫ ТАРЬСАН БААСЫГ ЦЭВЭРЛХ ГЭЖ ЛАЙТАЙ ХУЛГАЙЧИД ЮМ ДААА

Зочин
Зочин

Ene ulsiin ih hurald shantaach hiideg humuus baidag geher arai2

Зочин
Зочин

Зөв манийгаа молиго үмхүүлэээд хуурч магад

Zochin
Zochin

Ene khediig odoo bolimoo yum. Dandaa khuviin ashig sonirkhol n' davamgailj baidag ynen khogiin novshnuud yumaa. Iim yumnuudaas bolood l ene uls oron khugjikhgyi bna sh dee.

Зочин
Зочин

Явж явж наад хэдийн чинь л зөв байдаг шүү. Нямбаатар нар сүүлийн үeд Сайханбилэгээ магтаад л нэг л МАНАН-таад эхэлсэн харагдаж байна. Наанаа нэг юм яривч цаанаа олигтой хөдөлдөггүй Рио тинтогийн аясаар байдаг гэж доогуурх хүмүүс нь ч дургүйцдэг сурагтай.

Зочин
Зочин

Ene ulsiin ih hurald shantaach hiideg humuus baidag geher arai2

Зочин
Зочин

Ene yaaj ch bodson heregtei l ym bolnoshv

Самар хатан
Самар хатан

Шантааж биш байх аа ш�##� өөр утга агуулагдаж байгаа ш�##�гах нягтлах ш�##� худлаа мэдээллийг болиулах

Холбоотой мэдээ

Back to top button