Нийгмийн
Э.Цэндбаатар WBA холбооны Азийн аварга боллоо

ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээг сонгон тулалдах болсон. Тэрбээр дөнгөж сая мэргэжлийн боксын WBA холбооны Азийн аваргын бүсийн төлөө өрсөлдөж аваргын бүсийн эзэн боллоо. Түүний тулаан энэ сарын 17-ны өдөр болох байсан ч хойшлон өнөөдөр болоод байв.
Өрсөлдөгч тамирчин нь Аслан Кабисов нь ОХУ-ын тамирчин юм. Тэрбээр мэргэжлийн дэвжээнд долоо тулалдахдаа бүгдэд нь ялсан байдаг. Үүнээс дөрвийг нь хүнд цолтоор дийлж байсан бөгөөд ялагдал гэдгийг амсаж үзээгүй мэргэжлийн тулаанч аж.
Харин Э.Цэндбаатар өмнө мэргэжлийн боксын хоёр тулаан хийсэн туршлагатай. Үүнээс нэгийг нь хүнд цохилтоор ялж байсан юм. Манай тамирчин 25, Кабисов 24 настай.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мундаг байлаа Нулимас гарлаа Одоо Бадрууганы өөдөөс хэлэх үгтэй боллоо Цаашдын тэмцээнд нь амжилт хүсье Ёстой бахархмаар
Ирээд бадрууган сдааг нам цохь муу хүүрийг
Сайн бн. баяр хүргэе.