Нийгмийн

Нягтлан бодогчоо өрөөнөөсөө өшиглөж хөөсөн Д.Цэцэгдулам захирал гэгч хэн бэ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын бага сургууль, цэцэрлэгийн “Ирээдүй”  цогцолборын захирал Д.Цэцэгдулам тус цогцолборын нягтлан бодогч Ч.Урантуяаг “хүүхэд зодож буй цэцэрлэгийн багшийн камерийн бичлэгийг дэлгэсэн” гэх шалтгаанаар зодож буй бичлэг нийгмийн сүлжээгээр тархсан. Уг бичлэгийг Монголын Багш нарын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга Д.Мөнхбаатар багш анхлан нийтэлсэн юм. Бид Д.Мөнхбаатар, Ч.Урантуяа нараас болсон явдлын талаар тодруулга мэдээлэл авлаа.

Д.Мөнхбаатар: Д.Цэцэгдулам захирал, арга зүйчтэйгээ хоёулаа ХУУРАМЧ дипломтой нь нотлогдсон

-Та өчигдөр /2021.12.24/ фээсбүүктээ оруулсан бичлэгийн талаар тодорхой мэдээлэл өгөөч?

- Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ирээдүй” цогцолборын сургуулийн захирлын ажилтнаа зодож буй бичлэгийн талаар асууж байна уу?

-Тийм ээ?

- Бичлэг дээр нягтлан бодогчоо зодож байгаа Д.Цэцэгдулам захирлын асуудал өнгөрсөн намраас сөхөгдөж эхэлсэн. Тус цогцолборын багш, ажилчид нийлж гарын үсэг цуглуулаад хууль зөрчсөн асуудлуудыг нь анх гаргаж холбогдох байгууллагуудад хандсан ч шийдэгдэхгүй байгаа юм. Тэгээд байж байтал эдний цэцэрлэгийн багш нь хүүхэд зодсон асуудал ил гарсан. Хүүхэд зодсон бичлэгийг анх нягтлан над руу явуулаад  “багшаа манай цэцэрлэг дээр ийм асуудал байна яах вэ” гэж асуусан. Би тэр бичлэгийг тавьсан. Тэр орой нь захирал нягтлан Ч.Урантуяаг бичлэг тараасан гэж дарамтлаад “ажлаас хална,тушаалаа орж ав” гээд өрөөндөө оруулж зодсон байгаа юм. Бичлэг дээр нягтлан зодуулчхаад зугатаж гарч байгаа хэсэг бий. Одоо нягтлангийнхаа нь цалинг хасчихсан, сэтгэл санааны дарамтад өртсөн, мөн нуруу, толгой нь өвдсөн байдалтай эмнэлэгт байгаа.

-Энэ тохиолдол дээр танай байгууллага ямар байр суурьтай байна вэ?

-Энэ захиралд  хариуцлага тооц гэдэг шаардлагыг  өмнө хүргүүлсэн. Сумын засаг дарга томилдог томилгоо шүү дээ. Д.Цэцэгдуламын хувьд багш мэргэжилтэй, цогцолборын захирал гэдэг утгаараа бас СӨБ-ийн багш байх ёстой. Гэвч  цэцэрлэгийн багшийн диплом нь хуурамч. Дотороо ажиллаж байгаа  хүмүүстээ бас хуурамч диплом авч өгсөн. Удаа дараа олон асуудал гаргаж байгаа. Мэргэжлийн холбогдох байгууллагууд чиглэл үүрэг өгдөг ч шийдэгдэхгүй ингээд л байж байдаг.

-Өмнө нь ямар үйлдэл гаргасан бэ?

-Та бүхэн Архангай аймгийн ЭйБи телевиз болон МБҮЭХ-ноос хийсэн энэ сургуультай холбоотой лайв сурвалжлагуудыг үзээрэй. Тэнд бүх асуудал нь тодорхой байгаа. Өмнө нь аймгийн ёс зүйн зөвлөл  авч хэлцсэн, аймгийн боловсролын газраас сумын засаг даргад шаардлага хүргүүлсэн. Тэрний дагуу цалингийн арга хэмжээ авсан ч үүнээс хойш давтан зөрчлүүд илрээд байна. Хүүхэд зодсон хэрэгт хамааралтай боллоо. Цэцэрлэгийн багш нарыг арга зүйн удирдлагаар хангах чадваргүй гэдэг нь хуурамч дипломоороо нотлогдож байна. Цэцэрлэгийн аргазүйч нь бас захирлаасаа хуурамч диплом авчихсан. Хоёулаа СӨБ-ын арга зүй, сургалтын технологийг эзэмшээгүй хүмүүс. Тийм учраас энд хүүхдийн эрх зөрчигдсөн олон үйлдэл гарч байгаа.

-Дээрхтэй ижил төстэй тохиолдлууд элбэг үү, эсвэл...?

-Бид нар боловсролын байгууллага, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарын ёс зүйн асуудлыг маш ихээр сөхөж тавьдаг. 2021 онд гурван захирлын асуудал хөндөгдсөн, Д.Цэцэгдулам багшийнхаас бусад нь шийдэгдсэн.  Ашиг сонирхлын зөрчил, танил талын сүлжээ зэргээс хамаарч хугацаа алдаад энэ хооронд хүүхдийн эрх зөрчигдөөд байгаа нь хамгийн харамсалтай.  

Ч.Урантуяа: Халагдах тушаалаа ав гэж өрөөндөө оруулаад ЗОДСОН

“Ирээдүй” сургуулийн нягтлан бодогч /бичлэг дээр захиралдаа өшиглүүлэн хөөгдөж буй/ Ч.Урантуяатай холбогдлоо. Тэрбээр нэлээд цааргалсны эцэст “нэгэнт тэр бичлэг тарсан болохоор нэмэлтээр товч тайлбар өгье” гэлээ.  

-Болсон явдлын талаар танаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах гэсэн юм?

- Би цогцолбор сургуулийнхаа нягтлан бодогч. Би багш мэргэжилтэй, хоёрдогч мэргэжил маань нягтлан бодогч.  Сургуулийнхаа Үйлдвэрчний эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн, Архангай аймгийн Монголын Багш Нарын Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны Архангай аймгийн салбарын дарга сонгуульт ажилтай.  Д.Цэцэгдулам захиралтай холбоотой асуудлууд өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хууль хяналтын байгууллагуудад хандах хэмжээнд хөндөгдөж ирсэн. Сүүлд болсон асуудлын талаар товч мэдээлэл өгье. Би 12 дугаар сарын 02-нд өглөө ес өнгөрч байхад өрөөндөө камер руу хартал Мөнхөө багш хүүхэд цохиж харагдсан. Бичлэгийг дахиж үзээд багш нар, эцэг эхийн төлөөлөлтэй ярилцсан. Захиралд хэлэхэд “тавь, тавь сенсаацлаад явахгүй юу” гээд гараад явсан. Тэгээд МБҮЭХ-ны дарга Д.Мөнхбаатар багш руу “манай дээр ийм асуудал байна. Яах вэ” гээд холбооны групп руу бичлэг явуулсан. Удалгүй Д.Мөнхбаатар багшийн фээсбүүкт оруулсныг хараад шээрлэсэн. Энэ өдрийн үдээс хойш захирал коридорт таараад “чи миний, сургуулийн нэр сүрийг унагалаа. Орж тушаалаа ав, чамайг ажлаас халлаа” гэсэн. Би хариуд нь “Мөнхөө багш хүүхэд зоддог, хүүхдийн хүчирхийлэл арай дэндэж байна. Чи үүнийг нуун дарагдуулдаг. Ил болгосны төлөө ажлаас халж болдог бол тушаалаа авья” гээд дагаад орсон. Өрөөнд оронгуутаа над руу багц түлхүүр шидсэн ч хажуу тийш болж оногдоогүй. Тэгсэн  үс зулгааж, толгой, нуруу руу цохиод өшиглөхөөр нь гараад зугатсан. Тэр хооронд флашаа өрөөнд нь орхисноо мэдээд эргэж орж авсан чинь  дахиад цохиод авсан. Тэгээд би дахин зугатаж гарч байгаа үеийн бичлэг энэ юм.

-Хорь гаруй хоногийн өмнөх явдал юм байна. Яг өнөөдөр энэ асуудал ямар нөхцөл байдалтай явж байна вэ?

- Миний сэтгэл санаа байнгын дарамттай, толгой хөдөлсөн, нуруу нугасаа дагаж чинэж өвдсөн учир эмнэлэгт байна. Тэрнээс хойш уулзаагүй. Ажлаас халж байгаа гэсэн. Манайх чинь цогцолбор болохоор би сургууль дээрээ үндсэн цалинтай, цэцэрлэг дээрээ үндсэн ажлаас гадуур ажил хавсарч хийсний 40 хувь авдаг. Миний 40 хувийн цалинг олгохгүй гэсэн тушаал гаргасан байна. Хэдийгээр эрүүл мэндийн хувьд асуудалтай, дээрээс нь цалин аваагүй ч ажилчдынхаа цалинг тавьж ажлаа хийж л байна. Цагдаад өгчихсөн байгаа.  Холбогдох байгууллагууд шалгаад шийдвэр гаргах байхаа.

-Сургуулийнхаа камерийг эвдсэн гэсэн асуудал бас яригдаж байна. Тэр талаар?

-Хоёр жилийн өмнө аймгийн боловсролын газрын мэргэжилтнүүд манай дээр ажлаар ирээд байх үед нэг цэцэрлэгийн багш хүүхэд цохьсон байдаг юм. Тэгэнгүүт тухайн ажлын хэсэг, хүний нүдэн дээр ингээд хүүхэд цохиж байгаа юм чинь далдуур зоддог байж магадгүй учраас цэцэрлэгүүдийн камерийг шалгахаар хард хурааж авна гэсэн. Тэгсэн захирал ”манайхны идсэн уусан, багшийн хүүхэд цохисон бичлэг харагдана. Камераа эвдчихвэл дотор бичлэг харагдахгүй” гээд камер эвдүүлчихсэн. Удалгүй мэргэжлийн байгуулагуудаас камержуул гэсэн шаардлага тавигдаж 5 сая 800 мянгаар ахиад камер авсан. Авахдаа дахин байгууллагын өмч хөрөнгө эвдүүлж болзошгүй гээд өөрийнхөө өрөөнд камерийг байршуулсан юм. Ер нь бол сургууль дээр архидах, шударга үнэнийг хэлсэн багш ажилтанг дарамтлах, хавчин боох, сургуулийн өмч хөрөнгийг өөрийн дураар үрэн таран хийх гээд маш олон асуудал байдаг. Манай багш, ажилчид “Урнаа эгч та л явахгүй бол бид нар арай дэндлээ” гэдэг учраас би өөрийн эрхгүй энэ хэдийнхээ төлөө явдаг. Харсаар байтал хүний эрх зөрчигдөж олон айлын амьдрал хохирч байхад  тэмцэхээс өөр арга байхгүй.

                Д.Цэцэгдулам захиралтай хамтран ажиллах боломжгүй хэмээн 50  ажилтнаас 31 нь гарын үсэг цуглуулан аймгийнхаа “ЭйБи” телевизэд мэдээлэл өгсөн байдаг. Багш нар захирлаа, сургууль дээр байнга архидан согтуурдаг, өөртөө тал засдаггүй ажилтнуудаа хэмэлж дарамталдаг, хувийн энэ тогтворгүй, ёс зүйгүй байдлаас нь шалтгаалан найман багш Улаанбаатар хот руу шилжсэн хэмээн ярьж байлаа.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын бага боловсрол олгох сургууль,   цэцэрлэгийн  “Ирээдүй” цогцолбор сургууль нь аймгийн төвийн тавдугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай, 2006 онд ашиглалтад орсон. Хоёр давхар блокон барилгатай, 350 хүүхдийн хүчин чадалтай.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
44 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

yanaa daa ene sum aimagiin bolowsrol gj bvr hog bolloo. baahan ariin haalgaar orj irsen diplomgui bagsh nar huuhduudiin ireeduig jinehen alj bn

Зочин
Зочин

өнгөрсөн намраас энэ асуудал яригдсан гэж байна тийм байхад яагаад одоо хүртэл энэ асуудлыг нэг тийш нь болгоогүй удаа дараа ийм ёс зүйгүй үйлдэл хийхийн хүлээн зөвшөөрөөд хараад суугаад байсан юм бол.

Зочин
Зочин

Энэ захирлын хөл их өндөрт гарч ирж байна. Таевондо эсвэл каратагаар хичээллэж байсан байна. Эмэгтэй Брюс Ли бололтой. Ийм хүн хүн зодвол аюултай. Гэхдээ Брюс Ли гүйж байгаад унадаггүй. Энэ захирал хөөж гүйж байгаад өөрөө онхолдоод унаж байгааг харахад бүтэлгүй Брюс Ли байна.

Хүн
Хүн
Reply to  Зочин

Ха ха ха ёстой өндөр байсан бас хөөж яваад хамраараа газар хатган унасан даа шившиг шившиг

Зочин
Зочин

урнаа хүнд зодууллаа юу хахахаха чи ингэж чичирч чичирч гантуяагаа захирал болгон гэвэл ёстой хуцваааа Мөнхбаатар гэж бас мөнгөний төлөө биеэ худалдсан гөлөг бна аа

Зочин
Зочин

Ямар аймшигтай юм бэ. Энэ захирал ажлаасаа халагдаад зогсохгүй шийтгэл авах нь ойлгомжтой бн шүү дээ. Яагаад ийм ялзрал бугшаад байгаал бдаг бнаа. Арай дэндүү өөхшүүлсэн бн. Намын заваан бохир завхрал. Хаа сайгүй ийм захирлууд байсаар бгаа. Бүгдийг нь цэвэрлэх хэрэгтэй бн. Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино гэж энэ дээ. Сайн захирлуудын нэрийг баастсан харгис хэрцгий, даварсан захирлуудыг маш яаралтай цэвэрлэцгээе.

eej
eej

u uzchihvee.zodoonch bagshiin hul bs sain sunaj bn shuu

Зочин
Зочин

iim busarmag uildeliig n il bolgosniih n toloo tsaling n hasaad baihaar busad n yaj ingej iim buruu uildeluudiig n gargaj ogoh we dee. ter darga tsereg nar n odoo yg yu hiigeed baidiin bn. henii tataas bolood ter zahiraliig ingeed bailgaad baidiin

Зочин
Зочин

Цэцэгдулам ура ура браво

Зочин
Зочин

Ийм л ухамсаргүй юмнууд орон тоо бөглөөд бөгсөө чихээд сууж байдаг Өчнөөн чадвартай залуучууд ажилгүй байна Долоогчоо

Зочин
Зочин

түмний шившиг боллоо доо.нутгийн нэр гутаагаад.Хотод бас ийм газар байна шүү.Ганбаатарын оргил супермаркет.

Зочин
Зочин

Энэ үйлдвэрчин гэж шантаажны байгууллагаа татан буулгаа дээгүүрээ бөөн мөнгөний төлөө бие үнэлэгчид

Зочин
Зочин

Хүн зодож гар хүрсэн бол зүйл анги бүр хүндэрнэ. Дугуй хөлтэй тарган баавгай ял аваад явахнээ ашгүй

Иргэн
Иргэн

Сэтгэцийн өвчтэй авгайг зайлуулсан нь дээр байхаа. Сэтгэцийг нь судалж ажилд авах нь зөв шүү..

Йрм
Йрм

Даварсан гичий вэ. Наад авгайгаа зайлуулаачээ

Зочин
Зочин

даварсан авгай вэ

Зочин
Зочин

Энэ авгай төрийн албаныг өөрийнхөн компани гэж андуурч байгаа юм болбуу өөрийн компани байлаа гэсэн ажилчиддаа зоддог газар байхгүй биздээ

Зочин
Зочин

Дунд доод албан хаагч нэртэй хөгийн амьтангууд олон хүний амь амьдралаар тоглоод гавьяа шагнал аваад би болж байна . Гээд одроод л байдаг байх. Хамгийн боловсрол муу тай хэсэг ,сул цэг ,төр өөрөө мэддэггүй газарууд.дээр өмхийрсөн новшууд юугаа мэддэг юм. Тэдэнд толгой ухамсар сэтгэхүй байхгүй. Одон зөвлөх хоол идэх гэж нүдийг боодог биз . Тэгээд ард нь үлддэг. Алмаар санагдаж байна . Энэ монгол улсад төр байна үгүй юу .хариулж чадах төр толгойтой новш байна уу.энэ улс орон чинь юу болоод хөгжөөд байна . Алалцахад бэлэн байна. Буруу алхам олон хиыгээд байгаарай.

иргэн
иргэн

Монголд хамгийн боловсролгүй сэтгэлгүй шуналтай бүдүүлэг хог шаарнууд нь удирдах албан тушаалд санаархаж бусдад ч өөртөө ч гай удаж явах юм. Шатыг доороос нь биш дээрээс нь цэвэрлэдэг гээд ардын үг бий шүү дээ. Монголын заяа их дээ нэг Аз нь таараад гаагүй сэтгэлтэй удирдагч сонгогдчихдоггүй л юм байх даа.

Зочин
Зочин

Сумын засаг дөрга томилдог энэ балай юмөө болиочээ намын ямөр я мэдлэггүй бөглөөс л ирнэ ш лээ НАМЫН ШАХАА ХӨЛДҮҮ ТОЛГОЙНУУД МИНЬ

Зочин
Зочин

Нам дагасан бөгс долоогч нарын нэг биздээ.

Зочин
Зочин

Ийм тэнэг авгай нар хөдөө их байдаг юмуу даа ? Сумандаа л даам байдаг болотой Иймэрхүү малууд гайгүй нэгэндээ гай болж байгаа юм Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог Наад малаа зайлууч тжс болооч

Зочин
Зочин

Энэ хүүхний ард хэн байгаа болоод ажлаа хийгээд байгаа юм болоо

Зочин
Зочин

Энэ авгай төрийн албаныг өөрийнхөн компани гэж андуурч байгаа юм болбуу өөрийн компани байлаа гэсэн ажилчиддаа зоддог газар байхгүй биздээ

Үл таалагч
Үл таалагч

Төр түмний ажилд тэнцэхгүй л хүн бна даа. Мэргэжлийн хүнээр сэлбэх байлгүй дээ.

zochin
zochin

yaadag novsh ve deer ni xuuramch diplomtoi iim xumuusiig ajilluulaad baidag yum uu Enx-Amgalan saidaa ene aimag bolovsrolyn salbar ni sonoson baigaa yum bish uu anxaaraldaa avch zailuulax xumuusiig ni zailuulaachee xuuxdiin erx zorchigdood bna

Зочин
Зочин

Сургууль цэцэрлэгийн удирдлагууд харилцааны соёл ёс зүй гэж байхаа больсон багш ажилчдаа арчаагүй энээ тэрээгээр нь л дуудаад байж байдаг удирдлага байна шүү.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ёс зйгүй хэл амаар доромжлох бол энүүхэнд болсон юм билээ

Зочин
Зочин

Энэ нягтлан лав өөрөө л хүн зоднуу гэхээс хүнд зодуулах хүн биш ээ баахан идэж уусан яагий л бдаг бсан. Хүн зодоод шантаажилж чадхаар аэиа шдээ

Зочин
Зочин

Ийм сэтгэцийн өвчтэй юмнуудыг үтэр түргэн арга хэмжээ авсан шиг аваад зайлуулаач.

Зочин
Зочин

Дарга нар нь атгуулчихсан байналдаа тэгээдл халж чадахгүй байгаа байх даа

Зочин
Зочин

Ажилчингаа зоддог ямар дарга байдийн бол

Зочин
Зочин

Зочин

Аав
Аав

Нэн даруй энэ захиралыг өчиггүй халж хариуцлага тооцох хэрэгтэй!!!!

Зочин
Зочин

Хэт туйшрахаа болиосой. Бага боловсролын багш мэргэжилтэй гэсэн ш дээ. Сургууль цэцэрлэгийн цогцолбор учраас удирдаж болно ш дээ. Багын багш мэргэжилтэй цэцэрлэгийн эрхлэгч байдаг ш дээ. Жишээ нь НБГ-ын Болормаа багын багш л байсан ш дээ. Түүнийг хуурамч гэхгүй байх аа.

Зочин
Зочин

Хачин бүдүүлэг балиар авгайг одоо зайлуулаагүй л байгаа юм уу. Хэнийх нь гар хөл юм бэ

mongol
mongol

ARHANGAIN HUUHNUUD AIMAAR ARHICHIN TEGEED HUN ZODOHOOROO DANDAA TOLGOI RUU NI ZODDOG ENE BOL UNEHEER UNEN SAIN TEMTSEJ UR DUND HUREEREI ARHICHIN ZALHUU ARHANGAIHAN IIMDEE CH 21 AIMGAAS HAMGIIN YADUUD NI ORDOG NI UNEN SHUU

Tuya
Tuya

Dabartsan emeeg dabruulaad l bailgaad baigaamuu.zailuulaad hatuu arga hemjee abaach

Багш
Багш

Ер сургуулийн захирал дураараа аашлах залуу хүмүүсээс хахууль авч ажилд оруулаад нээх их тус хүргэсэн мэт царайлдаг мөнгө төгрөг идэх сургуулийг олз олох хэрэгсэл болгодог нь нууц биш болсон энэ үед захирал хийх гэж дурладаг хүмүүсийг өөр газар 2-3 жилээр сольж ажиллуулдаг болох хэрэгтэй.

Зочин
Зочин

Албан тушаалын санаархал илт. Хоёулаэг хал Урнаа цэцэгдулам 2 яг адилхан

сараа сараа
сараа сараа

ИЙМ БУЗАР НОВШНУУДАА ЗАЙЛУУЛААЧЭЭ САЙДАА

Зочин
Зочин

udaa daraa iim uildel gargahad n ter aimag sumdiin darga nar yu hiij bsan ym be.

Зочин
Зочин

ийм тэнэг сэхцэн юмнууд нэг том дарга цэргийнх нь хүн болоод одоо хүртэл энэ суудалд нь байлгаад байгаан ойлгомжтой Энх-амгалан сайд очоод хүчийг үзүүлээд өгөөсэй

Зочин
Зочин

Энэ ч.урантуяа гэгч хаа явсан газраа балаг тарьж явдагын. Өөрөө захирал болох гээд хүмүүсийг турхираад яваан бишүү. Зодно уу гэхээс зодуулах хүн биш гэдэгтэй санал нэг байна. Байгууллага хувь хүний нууц гэж байна. Цаад санаа нь юу юи бол. Тэр мөнхбаатар гэгч таарсан таар шуудай.

Холбоотой мэдээ

Back to top button