Эсэргүүцлийн жагсаалд оролцсон мьянмар загвар өмсөгчид ял оноожээ

Мьянмарын хамгийн алдартай загвар өмсөгч Пэйнг Тахонгийг манай уншигчид сайн мэднэ. Сошиалд орчинд их алдартай түүнийг олон, олон орны бүсгүйчүүд “крашилж” буйгаа илэрхийлсээр байдаг билээ.

Пэйнг Тахонг өнгөрсөн хоёрдугаар сард цэргийнхнийг эсэргүүцсэн жагсаалд орчин, цахим орчинд эрх баригчдыг шүүмжлэн, дуу хоолойгоо хүргэсэн. Үүнийхээ улмаас өнгөрсөн тавдугаар сард баривчлагдаад байсан юм.

Тэгвэл хуулийн байгууллагаас түүнд гурван жилийн ял оноожээ. Пэйнг Тахонгод оноосон ял үндэслэл эсэх олны анхаарлыг татаж буй. Төрийн эргэлтийг эсэргүүцсэн хүмүүсийг нухчин дарах, гэсгээн цээрлүүлэх гэсэндээ түүнийг хорьсон гэж үзэж буй хүн олон.
Нэгэн Мьянмар иргэн цахим хуудсандаа “Пэйнг Тахонгод оноосон ял үндэслэлгүй. Төрийн эргэлтийг эсэргүүцсэн олон, олон мьянмар иргэнд сануулга өгөхийн тулд түүнд ял оноолоо. Цаашид нэмж хэрэг тохсоор бүх насаар нь хорих байх” гэжээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.