Ш.Галсандорж: “Хүү нь байхад та хоёрын дансанд өглөө болгон мөнгө орно” гэхэд ээж баярлаад уйлчихсан

Аав, ээжийнхээ данс руу өглөө бүр мянган төгрөг шилжүүлдэг залуу шинэ оны эхэнд олны анхаарлыг татав. Хөөрхөн байгаа биз, дөрвөн жилийн турш, өглөө бүр шүү. Ш.Галсанжамц энэ тухайгаа нүүр хуудаст нийтлэхдээ “... Ээж маань сар болгоны сүүлд данснаасаа авахдаа маш их баярладаг гэсэн. Заавал их байх албагүй, тууштай байх нь л чухал. Өглөө болгон сүүний мөнгөтэй сэрнэ. Хүү нь байхад...” гэсэн нь олны сэтгэлийг хөдөлгөв. Ийм сайхан эерэг үйлдэл, үйлсээ бусадтай хуваалцсан Ш.Галсандоржтой товчхон ярилцлаа.
-Таны пост олонд хүрч хүмүүс танаар бахархаж бас баярлаж байна. Та өөрийгөө танилцуулаач?
-Баярлалаа. Намайг Шугарсүрэнгийн Галсандорж гэдэг. Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрж өссөн. МУБИС-ийн компьютер, график дизайнерийн анги төгссөн. Мөн МСҮТ-ийг автомашины засварчин мэргэжлээр төгсөөд 2012 онд “Таванбогд” компанид анх засварчнаар ажилд орсон. Долоон жил ажилласны дараа борлуулалтын менежер болсон. Эхнэр хүүтэйгээ амьдардаг.
-Аав, ээждээ өглөө бүр мөнгө шилжүүлэх санаа анх хэрхэн төрсөн бэ?
- 2018 онд анх манай дарга “Чи ажлаа сайн хийхийн тулд өөртөө зорилго тавь. Юу хиймээр байна, яамаар байна. Ээж, аав хоёр чинь өглөө бүр сэрэхэд нь хүүгээс нь сүүний мөнгө дансанд нь орж байвал гоё уу” гэсэн. Тэгээд би шууд гараад 1 цаг 30 минутын дотор банк орж тохиргоо хийлгэсэн.
- Аав, ээж хоёр нь анх яаж мэдсэн, хэрхэн хүлээж авсан бэ?
-Би хэнд нь ч хэлээгүй. Хоёр сарын дараа ээж над руу яриад “Миний хүү банкны хүн Ш.Галсандорж гэдэг хүнээс танд тогтмол мөнгө орж ирдэг юм байна. Та өөрөө мэддэг үү” гэж асуулаа. Ээж нь буруу л юм болчихлоо, хүүдээ хэлье гээд гараад ирлээ гэсэн. Тэгээд ээжид, хүү нь байхад та хоёрын данс руу өглөө болгон мөнгө орно оо гэсэн чинь баярлаад, уйлаад. Ээж энэ мөнгөө сар болгоны сүүлчээр очиж авдаг. Банкныхан ч мэддэг болчихсон, “Хүүгийнхээ мөнгийг авах гэж байна уу” гэдэг гэсэн. Ээж "Тийм ээ, сүүнийхээ мөнгийг авья” гэдэг гэнэ билээ. Тэгээд мөнгөө авчхаад, "Хүүгээрээ бахархдаг шүү” гэж ярьдаг юм, хөөрхөн. Харин аав болохоор өөрөө бизнес эрхэлдэг болоод ч тэр үү, эр хүн болохоороо ч тэр үү их энгийн хүлээж авсан. “Аав нь яах вэ, ээжийнхээ данс руу 2000 болгоод хийчих” гэхээр нь “Үгүй ээ, аав. Би ингэж л хиймээр байна” гэхэд “За, тэгвэл аав нь ээжид нь аваад өгчхөж байя. Ээж нь баярлаг” гэсэн.
-Чамаас үлгэр дуурайл авч ийм зуршил бүтээж аав ээжээ баярлуулж яваа хүмүүс бий юу?
-Манай ажлын хоёр гурван хүн ингэдэг гэсэн. Өчигдөр манай гэр бүлийн найзууд даваа гарагаас эхлээд ийм болгоё, ямар гоё юм бэ, чамайг яриад байхад гоё санаа байна л гэж бодсон. Харин постыг чинь хараад өөрсдөө хиймээр санагдлаа гэсэн. Би маргааш тэд нартайгаа хамт банк орно. Би энэ жилээс өглөө бүр хийдэг мөнгөө 2000 төгрөг болгож байгаа. Ээж, аавд хэлээгүй. Өөрсдөө мэдэхээр гоё юм билээ.
-Ийм сайхан сэтгэлтэй бахархалт хүү төрүүлж өсгөсөн аав, ээжийгээ танилцуулаач?
-Миний аавыг Б.Шугарсүрэн, ээжийг С.Баяржаргал гэдэг. Завхан аймгийн Тосонцэнгэл суманд амьдардаг. Хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс бий. Өөрсдийнхөө хөдөлмөрөөр бор зүрхээрээ л гурван хүүхдээ өсгөж хүмүүжүүлсэн. Би ээж, аав хоёроосоо хүнийг хайрлах, хүндлэх, хүнтэй зөв харьцах өөрийгөө тухайн хүний оронд тавьж харьцахыг сурсан. Манай аав, ээж хоёр олноо цуглуулж, дайлж цайлсан зан сайтай хүмүүс. Аав, ээжийнхээ сайхан хайран дунд өссөн би үргэлж зөв явах сан, зөв юм хийх сэн гэж хичээж явдаг даа.
-Үеийн залуустаа хандаж үг хэлээч?
-Аливаа юманд тууштай байгаарай. Заавал нэг их том, холын зорилго тавих шаардлагагүй ээ. Тууштай байхад л болно. Аав, ээжтэйгээ үргэлж холбоотой байж жаахан гэлтгүй баярлуулж байгаарай. Миний хувьд аав, ээжийнхээ сэтгэл санааг нь тайван байлгах нь хамгийн том бэлэг, ачлал гэж боддог.
-Та зорьсон зорилгодоо маш тууштай бахархмаар хүн юм. Учир нь жилийн өмнө өөртөө зорилго тавьж бялдаржуулах урлагаар хичээллээд, бүр Монголын мистерээс мөнгөн медаль хүртэж. Нүүр номноос тань мэдлээ?
-Баярлалаа. Тавьсан зорилгууд бий, бий. Хүүгээ сайхан амьдралд хөтөлнө. Миний хүү одоо долоон настай. Хүүдээ байнга цаг гаргаж чаддаггүй болохоор хийж байгаа зүйлээрээ үлгэрлэж, зөвд чиглүүлэхийг хичээдэг. Миний хүү чинь одоо эрүүл хооллох, дасгал хөдөлгөөн хийхийн ач тусыг ойлгочихсон. Өвөө, эмээ хоёр дээрээ очоод гурил, чихэр, хонины мах идэж болохгүй гээд бараг нөгөө хоёроо эрүүл хооллоход сургасан гэсэн. Удахгүй аавтайгаа хамт бялдаржуулах төвд явна даа, миний хүү. За, тэгээд 60 нас хүрч яваа аав, ээж хоёрынхоо санааг нь зовоохгүй, сэтгэлийг нь дүүрэн явуулахсан гэж хүсдэг. Яг асуултын тухайд бол бас л хүссэн, зорьсон тууштай хийсэн хөдөлмөр минь. Монголын мистер 2021 тэмцээний дэд аварга болсон.
-Ярилцсанд баярлалаа.
Б.БАЯРТ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Анхны санааг нь гаргаж өгсөн дарга түүнийг нь хэрэгжүүлж чадсан залуу хоёулаа мундаг залуус байна шүү. Баяр хүргэе
хонины мах монгол хүнд сайн шүү, гадны химийн бордоотой тахиа л хортой
энэ ах яг хадгаламж өлсөхөөс эхлэнэ группт байдаг байхаа . тэнд байдаг хүмүүс бүгд үнэхээр мундаг 10 20 гэхгүй хадгалж юм болгож чаддаг
Маш гоё санаа дадал болгож чадсан танд талархал илэрхийлье
Хөөх мундаг залуу вэ? Үнэхээр хүн зөв газраа ажилаа сонгож зөв боломжийг хүлээж авна гэдэг энэ байх да Ямар сайн дарга вэ?Ажилд нь амжилт хүсье.
Таван богдын захирал үнэхээр мундаг юм.
Төрийн байгууллагад ийм захирал байдаг болов уу да
Zuw sanaa bn .Bayaralla mundag huu bn .Amjilt husei.
ymar huurhun ym be
хөөрхөн юм бэ. би бас яг ингэж хэрэгжүүлнээ
amjilt husiy and mini iluu ihiig butehiig chin demjij ywnaa
өдөрт мэдэгдэхгүй байж байгаад дуусах мөнгийг ингээд автоматаар цуглуулвал ёстой амар юм байнаа. 1000 төгрөг гарсан гараагүй угасаа нээх их юм мэдэгдэхгүй юм чинь.
Хэрэгжүүлэеээ
Сард 30000 төг. Гээд яах вэхөөрхөн л юм. Би сар бүр 100.000 ыг 15 нд хийж өгдөг.ямар уу?
Өдөр бүр мөнгө шилжүүлэхэд банкны шимтгэл их болно, түүний оронд сарын дунд үед 15-нд дор хаяж 300 000 төгрөг өгөхөд нэмэртэй шүү. Одоо бүх юмны үнэ өссөн, тэгээд ч өдөр бүр мөнгө шилжүүлэх нь гоё ч гэлээ нөгөө талдаа мах энэ тэр авах мөнгө болгоход хугацаа шаардах юм бна. Сарын эхний өдөр хөгшчүүлийн дансанд тэтгэвэр шууд ордог тул сарын дунд үед мөнгө шилжүүлэх нь оновчтой санагддаг. Хүн бүрийн бодол өөртөө зөв гэдэг
Ёстой сайн хүү байна.
Bayr hvrgie mundag uhaantai hvvd
100 төгрөгөөр сүү авах уу. Сард 30 мянгахан төгрөг өгч байгаа юмуу
ХӨДӨӨНИЙ СДА