НИЙГЭМ
“Шарк” Д.Энхтүвшин MCS группийн дэд ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэн өгөв

Монголын топ компани болох MCS группийн дэд ерөнхийлөгч, “Шарк” Д.Энхтүвшин ажлаа хүлээлгэн өгчээ. Тэрбээр МУИС-ийг төгссөнөөсөө хойш өнөөг хүртэл MCS-д завсаргүй 24 жил тууштай ажилласан юм.

Энэ талаар Д.Энхтүвшин “1997 онд ажилд орсноос хойш 24 жил нэг компанидаа ажиллажээ. Анх ажилд ороход 100 хүрэхгүй хүнтэй байсан компани маань одоо 10,000 давсан ажилтантай болжээ. Энэ аяллаа ингээд өндөрлөж байгаадаа сэтгэл их догдолж байна.
Өнгөрсөн хугацаанд хамт ажиллаж, дэмжиж, тусалж байсан бүх хүмүүстээ баярлалаа. Олон зүйлийг үйлдлээрээ зааж, сургаж өдий зэрэгт хүргэсэн Ж.Оджаргал захиралд баярлалаа. MCS группийн хамт олондоо цаашдын ажил үйлсэд нь улам өндөр амжилт хүсье” гэлээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mundag chadwarlag uhaalag zaluu shuu ajild ni ih amjilt husie.
Анхнаасаа л билэгдлийн шинжтэй байсан. Гайхах юун