С.Энхболд: Энхийг сахиулагчдаас Омикрон хувилбар илрэх магадлал байна, эцсийн хариу гараагүй

Өнөөдөр /2022.01.05/ Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ.
Тэрбээр “Омикрон хувилбарын тархалт хурдацтай байна. Манай улсын хувьд оны сүүл, 2022 оны эхээр халдварын тоо нэмэгдэж эхэллээ. Шинэ жилээр олон арга хэмжээ зохиогдож, хөл хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотой.
Олон нийт Омикрон хувилбар тархсан юм биш үү гэж асууж байна. Арванхоёрдугаар сарын эхээр холбогдох төхөөрөмжийг суурилуулсан. Ажиллаж эхэлсэн байгаа. Эцэслэгдсэн шинжилгээний хариу гараагүй байна. Тун удахгүй хариу нь гарна, тодорхой үе шаттай учраас бид хүлээж байна. Мөн арванхоёрдугаар сард 100 сорьцыг Япон улс руу илгээсэн.
Гадаадаас ирсэн энхийг сахиулах албан хаагчдаас S генийн алдагдал гарсан буюу PCR шинжилгээнд үндэслэн Омикрон хувилбар байх магадлал байгаа. Үүнийг зориулалтын аппаратаар баталгаажуулах ажил хийгдэж байгааг анхаараарай” гэлээ.
Вакцины дөрөвдүгээр тун хийж эхлэх болсон тухай мэдээллийг энд дарж уншаарай.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
монголд ингээд ороод иржээ
ингээд бараг батлагдаж байгаа юм биш үү. манайхан тгээд нууж байгаад байдлыг улам дордуулчихваа
дотооддоо омикроныг илрүүлж чадна мадна гээд байсан одоо болхоор японруу 100 сорьц явуулсан хариуг нь иртэл мэдэх боломжгүй нтр юу ч яриад байгаан
Юу гэсэн сонин юм яриад байдаг бна аа гадаад орноос ирж л бгаа юм чинь бүх л арга хэмжээ авах ёстой шүү дээ