Нийгмийн
Дорнод аймагт Омикрон илэрч, хөл хорио тогтоолоо

Монгол Улсад коронавирусийн омикрон хувилбар илэрсэнтэй холбоотойгоор урьдчилан сэргийлэхийн тулд Дорнод аймагт өнөөдрөөс 15 хоногийн хугацаатай хөл хорио тогтооно.
Тодруулбал, Дорнод аймгийн Онцгой комисс хуралдаж, хөл хорио тогтоох, худалдаа, үйлчилгээний байгууллагын цагийн хуваарийг хязгаарлах шийдвэр гаргасан байна.
Дорнод аймгийн Онцгой комиссын хуралдаанаар:
- Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын олон нийтийг хамарсан хурал, цуглаан арга хэмжээг 2022 оны нэгдүгээр сарын 12-27-ны өдрийг хүртэл буюу 15 хугацаанд хязгаарлах,
- Худалдаа, үйлчилгээний байгууллагын ажиллах цагийн хуваарийг оройн 22:00 цаг хүртэл ажиллуулах
- Олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн, спорт, соёл урлагийн арга хэмжээг хязгаарлах,
- Вакцины сэргээх тунгийн ажлыг эрчимжүүлэх,
- Сар шинийн баярыг гэр бүлийн хэмжээнд зохион байгуулахыг уриалах,
- Голомт бүхий сумдуудад голомтыг цомхотгох, тархалтыг бууруулах хариу арга хэмжээний багийг ажиллуулж, мэргэжил аргазүйгээр хангах,
- Мэргэжлийн байгууллагууд өөрийн чиг үүргийн хүрээнд шинэ давлагаанаас урьдчилан сэргийлэх нэг сарын аян зохион байгуулах,
- Эмийн нөөц, багцыг бүрдүүлэх бэлтгэл ажлыг үргэлжлүүлэн хангах,
- Аймгийн нутаг дэвсгэр дээр бүх төрлийн шагнал гардуулах арга хэмжээг нэгдүгээр сарын 27 хүртэл буюу 15 хоногийн хугацаанд түр зогсоох шийдвэрийг гаргажээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
за ингээд эхнээсээ хөл хорио тогтоогоод эхэллээ дээ
ЯАНА АА
одоо энгээд орон нутагуудад эхэлж бгаа юм даа