Нийгмийн

НМХГ стандарт хангаагүй лифт хүлээж авснаар орон сууцны лифт унаж байна

Улаанбаатар хотод шинээр ашиглалтад орж буй байрны лифийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хариуцаж, хүлээн авдаг. Ингэхдээ иргэдийн аюулгүй байдлыг хангах эсэхийг нягталдаг аж.

Харин БЗД-ын 22 дугаар хороо, Sky Residence хотхоны лифтний ажиллагааг бүрэн шалгаагүйн улмаас тус байрны лифт ашиглалтад ороод жил болоход нийт таван удаа унасан талаар оршин суугчид хэлж байна. Түүнчлэн оршин суугчид нь энэ тухай өнгөрсөн оны аравдугаар сард НМХГ-т хандаж, өргөдөл гомдол гаргасан боловч лифт хийсэн компани нь дампуурсан гэх мэдээллийг өгсөн бөгөөд өөрсдөө хариуцлагаас зугтсан байна.

Тус байрны оршин суугч Т.Жавхлан энэ талаар хэлэхдээ "Манай байрны нэг залуу есөн давхраас хоёр давхар хүртэл лифтээр явж байгаад унасан. Бага насны хүүхдүүд лифтэнд гацах тохиолдол их байдаг. Энэ байр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ашиглалтад орсон бөгөөд тэр цагаас хойш миний мэдэхээр таван удаа унасан. Ашиглалтад орохоос өмнө байраа үзэж ирэх үед гацдаг байсан" гэлээ.

Энэ мэт хариуцлагагүй, ар өврийн хаалгаар шинээр ашиглалтад орж байгаа байрны эрсдэлт хэрэгслүүдийг дутуу шалгах нь хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах эрсдэлтэй юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Хариуцлага хүлээх эзэн байхгүй юу. Байхгүй бол УИХ - д хариуцлага хүлээлгэ. Тэд хууль санаачлах, сахиулах ,хэрэгжүүлэх үүрэгтэй.

Зочин
Зочин

Хүний амь нас эрүүл мэнд яригдаж байна. Мэргэжлийн хяналтын зөвшөөрөл өгдөг хүний хүүхдийг нь 1 сар тэр байранд амьдруулж, байрны лифтээр өдөрт 10 удаа явуулдаг байх хэрэгтэй. Тэгж байж ажлынхаа зөв бурууг ойлгох байх даа.

Холбоотой мэдээ

Back to top button