Нийгмийн

Сэтгүүл зүйд туссан сүүдэр, төлөвшөөгүй түшээгийн заналхийлэл

“Zarig.mn” сайт Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн талаар цуврал сурвалжилга бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэ сарын 24-нд БСШУ-ны сайд, Элчин сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн хамаарал бүхий компани Хөгжлийн банкнаас 17.7 тэрбум төгрөгийн өртэй, найдваргүй зээлдэгчдийн жагсаалтад орсон талаар мэдээлсэн. Үүнд нь хилэгнэсэн Ё.Отгонбаяр сэтгүүлч У.Оргилмаа руу чат илгээн, элдвээр дарамтлан сүрдүүлжээ. “Хогийн хоёр гар. Та хоёроос болж эхнэрээсээ салж байна. Чамайг олж ална. Миний амьдралыг ийм болгосон хариугаа авна. “Зариг”-тай чинь ална. Үнэн хорсож байна” гэж заналхийлжээ.

Ё.Отгонбаярыг чадах гэсэн хэн нэгэн үүнийг фотошопдоод зориуд тараасан байх магадлалтай гэж эхлээд харав. Эргэлзэж асуусан сэтгүүлчид “Новш бичнэ” гэж Ё.Отгонбаяр өөрөө ийн хариулж, эл чат өөрийнх нь болохыг баталсан юм.

Сэтгүүл зүйн амин сүнс нь хэвлэн нийтлэх эрх чөлөө. Хөгжлийн банкнаас зээл аваад төлөөгүй, найдваргүй зээлдэгч болсон бол үүнийг нь мэдээлэх нь чөлөөт хэвлэлтэй бүхий л оронд зүй ёсны үйлдэл. Нөгөө талдаа хэрвээ ямар нэгэн баримтын алдаа гарсан, нэр хүндэд нь халдсан гэж үзэж байгаа бол ингэж заналхийлэхийн оронд хуулийн байгууллагад хандах эрх Ё.Отгонбаярт бий, уг нь.

Боловсролын салбарыг удирдаж явсан, тэгээд бүр элчин сайд, УИХ-ын гишүүнээр ажиллан, төр түшиж байсан, боловсролтой, тулхтай гэж олонх хүн үнэлдэг түшээ ингэж агсалзаж, сэтгүүлчдийг айлган сүрдүүлж, заналхийлснийг гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэх үндэслэлтэй.

Энэ бол зөвхөн сэтгүүлч Н.Өнөрцэцэг, У.Оргилмаа хоёрын л асуудал биш. Монголын сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал. Маргааш өөр нэгэн сэтгүүлч эрх мэдэлтэй, нөлөө бүхий улс төрчийн тухай бичлээ гэхэд ийм заналхийлэлд өртөхгүй, дарамтлуулахгүй гэх баталгаа үгүй. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс мэдэгдэл гарган, Ё.Отгонбаяр сэтгүүлчдийн дарамтлан, амь насанд нь заналхийлснийг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлээд байгаа юм.

Өнөөдөр Монголын сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудлын нэг нь хэвлэн нийтлэх эрх чөлөө. Үүнд хамгийн их нөлөөлдөг зүйлсийн нэг нь эрх мэдэлтэй, нөлөө бүхий хүмүүсийн ийм хандлага, дарамт, заналхийлэл. Чөлөөт хэвлэлтэй, Ардчилсан улсад хэзээ ч байх учиргүй, эвлэрч боломгүй зүйл энэ мөн үү гэвэл мөн.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЭХНЭРЭЭС САЛАХ ЧУХАЛ БИШ УЛС ТӨРИЙН ЗАМ НЬ ХААГДЛАА ГЭЭД ҮХЭХ ШАХАЖ БАЙГАА АМЬТАН

Зочин
Зочин

бага ангийн хүмүүжилгүй хүүхэд шиг л аашилж гэнэ

Зочин
Зочин

ehnereeree zeel awhuulj heregt hiisen asuudal ni suhugdunguut bi medehgui nadtai suuhaas umnuh zeel ntr geed meden budilahaar ni ehner ni uurlaad sallaa gesen biz kkkkk archaagui muu g###g

Гомбосүрэн
Гомбосүрэн

Үеийн үед толгой дээр мандаж байдаг нарны бөндгөр ийм жижигхэнсамрын яс шиг байхаар ямар өчүүхэн амьтад төр,засаг,захиргаа,намын толгойд өт хорхой шиг шавж,арзганаж байдаг нь ил харагдах юмаа хөөрхий

Зочин
Зочин

Ал ал зөв

Зочин
Зочин

Нөхөр таваарийш маань ёстой нүдүүлж байна даа

Зочин
Зочин

Gue tegeed buhimdsandaa l helsen baina shd. Setguulchid bas es zuitei baimaarsan

Зочин
Зочин

Yrni bol hvnii amidralaar naadaad yson shidiin hudlaa medeelel taraagad bwal tegehgvi yaah bileedee

Холбоотой мэдээ

Back to top button