Олимпын багийн хувцсан дээр “Moncolia” гэж буруу бичсэн эсэхэд “Michel&Amazonka” тайлбар хийлээ

Бээжингийн олимпод оролцох Монголын багийн хувцсан дээр “Moncolia” гэж алдаатай бичсэн эсэх олны анхаарлыг татаад буй. Монголын багийн хувцсыг үйлдвэрлэсэн “Michel Amazonka” компани үүнд тайлбар хийлээ.
Тэд “Michel&Amazonka нь Монгол улсын шигшээ багийн өвлийн олимпод өмсөх хувцас хэрэгслүүдийг хариуцан ажилласан. Уламжлал ёсоор нээлтийн өдөр буюу 2022 оны 2 сарын 4-ны өдөр албан ёсны зураг мэдээлэл тайлбарыг өгдөг билээ. Гэвч олон нийтийн сүлжээнд буруу ташаа ойлгогдохоор зураг мэдээллүүд гарч байгаа тул тамирчдын олимпын үеэр өмсөх хувцас хэрэглэлийн зургийг өнөөдөр урьдчилан нийтэлж байна.
Хувцас хэрэглэл нь эцсийн хувилбараар гарах хүртлээ хэд хэдэн удаагийн туршилтын загвар гарч байж батлагддаг. Тухайн сошиал орчинд тархсан зураг дээрх загвар нь анхны загвар байгаа болно.

Монгол улсын шигшээ багийн өмсөх ноосон хослолын эцсийн загвар дээрх G үсэг тодорхой харагдаж байгааг хавсаргасан зурагнаас харна уу.
Та бүхэнд үл ойлголцол үүсгэсэнд Michel&Amazonka хамт олны зүгээс хүлцэл өчиж байна.

Түүхий эд, материалын дутагдалтай хүнд үед үндэсний үйлдвэрлэлээ дэмжин биднийг сонгон хамтран ажилласан МҮОХ-нд талархал илэрхийлэхийн хамт Олимпын багийн хувцас хэрэгслийг урлах хүндэт үүргийг цаашид хичээнгүйлэн үргэлжлүүлэх болно.
Бид хамтдаа дэмжинэ” гэлээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Харин тийм хятадууд хилээ хааснаас болж бгаа юм, хил хаагаагүй бол G үсэг бүрэн бүтэн бичих утас хүрэлцэх л блаа. Хөгийн Эрээнээс болж олимпдоо ч олигтой хувцастай явж чадахаа болилоо
bas neg hujaagiin agent kompani.Ta nar sanaataigaar G usgiig n oilgomjgui gargasan.Iim novshiin yumnuudad mungu tulj mongoliig tulburtei doromjluulahaa bolimoor yum.
Яг үнэн. Санаатайгаар С үсэг бичсэн. Тэрнээс тэрүүхэн сэртэнг хаслаа гээд юу хэмнэх вэ!
Чааваас алдаж бичсэн си үсгэндээрээ нэмж тавцан оёоод л хүчиндэж жи болгож. Энэ си үсэг ч их юм үзэждээ зайлуул, хэлтэй амтай байсан бол нилээн л юм халах байсан байхдаа чааваас. Нээх бүлтрээл монгол нэрээ хүртэл Амазонка этэр гэж гадаад болгоол далдагнаад байдаг, си жи үсгээ ч олигтойхон ялгаж мэддэггүй. Яаж нэрээ Амажонка гээд биччихдэггүй юм гэж л гайхаж суунадаа.