Нийгмийн
Шинийн нэгэнд САР "гардаггүй"

Цагаан сарын баярыг Монголчууд ямар ч хүнд хэцүү цагт тэмдэглэн, идээ будаагаа зассаар ирсэн. Энэ жил ч мөн ялгаагүй үндэсний хувцсаараа гангарч, уламжлал ёсоор дэлгэр сайхан шинэлж байна.
Хэдэн жилийн өмнө цагаан сарын шинийн нэгний орой сар гарахыг харсан гэх хүмүүс цахимд талцал үүсгээд байсан юм. Уг нь цагаан сарын шинийн нэгэнд сар гардаггүй гэдэг. Гэвч сар гарсан байх юм бол зурхайчид цагаан сарын баярыг буруу тооцоолсон байх магадлалтай гэлцдэг байна.
Харин шинийн нэгний орой сар олж харах юм бол тэр жилдээ цог хийморьтой байдаг бөгөөд мэлмий сайтай, заяатай хүн байдаг аж.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сар гарна. Гэвч хүний нүд ялгаж харахаар хэмжээнд биш. Орчин үед сарны хөдөлгөөн дүрсэлдэг хуудас зөндөө. Дашрамд хэлэхэд сарны хөдөлгөөнөөр бид шинийн 2-нд сар шинэ тэмдэглэв. Алдарт зөрүүлдэг зурхайгаар .