Нийгмийн

Л.Баясгалан: Монголчууд Америкт хоорондоо л өрсөлдөж, жижигхэн хотод 4-5 карго нээчихдэг

“Америкт компани нээгээд 3 сар боллоо. Одоогоор татвар санхүүгээс дарамт шахалт алга. Сонин юм өдийд уул нь нэг юм утасдаж, ямар нэг юм хэлмээр юм.  Small business & company нээлээ гээд support center-д бүртгүүлсэн чинь ядаргаатай юм байн байн утастаад яаж байна гээд байх юм, заавар зөвлөгөө өгнө, өөрсдөө ирээд уулзана, шаардлагатай бол санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд тусална гээд байх юм.” хэмээн Л.Баясгалан нүүр номондоо нийтэлсэн нь олны анхаарлыг татсан юм. Түүнтэй ярилцлаа.

-Таны дээрх нийтлэл олон хүний анхаарлыг татсан мэдээлэл байлаа. Яриагаа “Small business & company” компаниас эхэлье. Ямар чиглэлээр,  ямар бүтэц бүрэлдхүүн,  чадамж бүхий компани вэ?

-Юуны өмнө  www.eguur.mn сайтын уншигчиддаа сар шинийн мэнд дэвшүүлье.  Намайг Г.Баясгалан гэдэг АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотод гэр бүлийн хамт сурч, ажиллаж амьдардаг. 2021 онд энд ирсэн.  Гурван сарын өмнө АНУ-ын Делавер мужид  компаниа байгуулсан. Манай компани нь олон улсын хүний нөөцийн компани бөгөөд АНУ-д зарим аялал жуулчлалын бүс хотууд ажиллах хүчний маш хомсдолтой байдаг. Нөгөө талд хөгжиж байгаа улсуудын иргэд АНУ-д ирж ажиллах хүсэлтэй байдаг. Энэ хоёр талыг тухайн ажил олгогчид тохирох визний дагуу холбож өгдөг гэсэн үг. Монголд сүүлийн 10 гаруй жил олон олон бизнес хийсэн. Үйлвэрлэл, худалдаа, аялал жуучлал гэх мэт. Одоо ч үйл ажиллагаа амжилттай явуулж байгаа компаниуд бий. Нэгээс нь дурдвал One World оюутан залуучууд зуны амралтаа АНУ-д ажиллаж аялах боломжоор хангаж, сүүлийн гаруй 10 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа компани.

-Та татвар, санхүүгийн дарамт алга, заавар, зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ гэх нь бараг “төвөгтэй” гэсэн утгатай мэдээлэл өгсөн. Маш ээлтэй орчин байна тийм үү. Жишээ нь энд компани байгуулахад нэр давхцахаас авахуулаад хураамж, бүрдүүлэх материал, тамга тэмдэг гээд бөөн ажил болдог. Энэ бүхнийг бүрдүүлж, цаг хугацаа хэмнэж өгдөг нэгэн төрлийн бизнес ч бий болсон. Харин наана тань...?

-Компани байгуулах үйл явц маш энгийн байдаг юм байна лээ. Бүх юм онлайнаар, заавал өөрийн биеэр очих шаардлага байхгүй. Компаниа байгуулчхаад хэсэг гайхсан дүүрэг, татварын алба нь хаана байдаг юм болоо гээд хэсэг хайсан, хууль чанга байдаг газар улам л бүртгэж, шалгадаг байх гээд. Тэгэхэд тийм шаардлага байгаагүй. Харин хот болгонд байдаг жижиг дунд бизнесийг дэмжих төвд бүртгүүлэхэд өөрсдөө холбогдож олон олон зүйл дээр дэмжиж ажилладаг юм байна лээ. Хуулийн зөвлөгөө, компани хэрхэн удирдах, санхүүгийн зөвлөгөө гэх мэтийн. Шаардлагатай бол санхүүгийн тусламж өгөхөд ч бэлэн гэсэн шүү. Монголд компани байгуулаад маш олон нааш цааш нь явдаг байсан хүний хувьд амар л санагдаж билээ.

- Та улмаар Америкт компани байгуулан бизнес эрхлэх сонирхолтой хүмүүсийг нийгмийн сүлжээнд нэгтгэсэн. Одоогоор хэчнээн хүн группт нэгдээд байна. Монголчуудын бизнес сонирхол нь аль салбарт чиглэж байна?

- Хэдэн жилийн өмнө Солонгос улсын төрөөс АНУ-д жижиг дунд бизнес хийж байгаа иргэддээ зээл өгч дэмждэг байсан гэж сонссон, Америк дахь бусад улсын элчин сайдын яам бизнес эрхэлж байгаа иргэдээ хооронд нь холбож, шаардлагатай бүхий л мэдээллээр хангаж ажилладаг. За төрийн дэмжлэг тус ч яахав. Харин бид хоорондоо мэддэг, чаддаг бүхнээрээ туслах ёстой юм шиг санагдаж байна.

Нэг ч гэсэн Монгол хүн АНУ-д бизнес эрхэлж амжилтад хүрээсэй гэсэн хүслийн үүднээс энэхүү группыг нээсэн. Цаашид тогтмол үйл ажиллагаа явуулах бөгөөд тун удахгүй Америкт бизнес хэрхэн хийх талаар зөвлөгөө өгөх веб сайт Монгол хэл дээр ажилуулна. Мөн сар бүр тогтмол онлайн уулзалт зохион байгууллах болно. Одоогоор 130 хүн нэгдсэн. Ихэвчлэн эмэгтэйчүүд өөрсдийн гэсэн спа, хумс, гоо сайхны салонтой болох хүсэлтэй байдаг юм байна.   

- Ер нь өмнө байгуулагдсан Монгол компани олон уу. Танд энэ талаар мэдээлэл судалгаа бий юу?

Цөөнгүй байдаг байх, муж хот хотоосоо шалтаалан Монголчууд ихэвчлэн тээвэр ложистик, карго, хумсны салон гэх мэтийн бизнесүүдэд ажилладаг.  Миний хувьд АНУ-ын олон олон ажил олгогчидтай сүүлийн 10 жилийн хугацаанд ажилласан.  Үйлчилгээний салбар буюу зочид буудал, хоолны бизнест ихэвчлэн гадныхан ажилуулж байдаг. Тэр утгаараа Монголчуудад ч боломж байгаа санагддаг. Бизнес хийгээд амжилттай яваа олон олон залуучууд байдаг. Гэхдээ нэг нэгэндээ туршлагаа хуваалцаад улам олон болоосой гэж хүсдэг. Монголчууд дэмжих биш даган дуурайх дуртай юм шиг санагддаг. Цөөхөн Монголчууд байдаг жижиг хотод 4-5 Монгол карго байх жишээтэй. Нэг найз нь бизнес хийхэд дэмжих биш, яг адилхан бизнес дагаад хийгээд хоорондоо өрсөлддөг. Нэгнээ дагаж хоорондоо өрсөлдөх биш АНУ гэдэг том эдийн засагтай улсад өөр өөрсдийн боломжийг гаргаасай.

- Гадаадад амьдарч байгаа монголчуудад санаснаараа, хүссэнээрээ амьдрах боломжийн тухайд, мэдээж тухайн хувь хүнээс шалтгаалах чадвар, дадал, төлөвшил бас чухал байх?

- Монголд ч, гадаад ч сайхан амьдрах нь тухайн хүн хэр хөдөлмөрлөх үү гэдгээс болох байх. Хөдөлмөрөө зөвөөр үнэлүүлж чаддаг газар бол ямар ч ажил хийсэн тодорхой хэмжээнд сайхан амьдрах болов уу. Мөн тухайн хүний хандлагаас их шалтгаалах байх. Ядаж л төлөвлөсөн ажлаа хугацаа алдах хийх, эрт босох гэх мэтийн энгийн зүйлээс шалтгаалах байх.

- Маш олон залуучууд, хүүхдүүд Америк, Солонгос бусад Австри гэх мэт орнууд руу гарчихвал сайхан амьдарна, ирээдүйгээ бүтээж чадна хэмээн таамаглаж, зорьж мөрөөдөж байна. Та тэр хүмүүст юуг зөвлөх вэ?

-Хил гарчихвал сайхан амьдарна гэдэг бол өрөөсгөл ойлголт юм. Мэдээж сайн орчин хүлээж байж болно. Гэхдээ дасаагүй орчин амаргүй байх нь тодорхой. Нөгөө талдаа өндөр хөгжилтэй орны соёлоос суралцаж өөрсдийн амьдралд ашиглах боломж олон бий. Өнөөдөр Монголын бизнесийн салбарт амжилттай яваа хүмүүсийн ихэнхи нь гадаад оронд боловсрол эзэмшиж, сурч ажиллаж байсан хүмүүс байдаг юм шиг санагддаг. Гадаад улсад өөр өөрсдийн боломжийг харж Монголдоо ирж хэрэгжүүлсэн байх. 

-Америкт бий болгосон бизнесийнхээ алсыг ирээдүйг та хэрхэн харж байгаа вэ?

Манай компани нь цаашид зөвхөн Вашингтон ДС хот гэхгүй АНУ-ын олон олон хотуудад үйл ажиллагаагаа тэлэн ажиллахаар төлөвлөж байна.  Мөн хийгдэх ажлуудын хүрээнд олон олон ажлууд байгаа.

-Америк орноос таны сурсан, хэвшүүлсэн үнэт зүйлс юу вэ?

- Гадаадад ажиллаж байгаа хүн ер нь зөвхөн сурч ажиллахаас гадна тухайн улсаас соёл, өдөр тутмын амьдралаас юу сурч болох уу гэднэ чухал байдаг. Миний хувьд АНУ-аас сурч өдөр тутмыг амьдрал болон бизнесийн харилцаандаа хэвшүүлэн хэрэгжүүлж байгаа олон зүйл байдаг.  Амьдралд ч, ажилд ч бүх зүйл ярьж хэлж тохиролцсоны дагуу явагддаг. Ялангуяа гэрээ хэлэлцээр. Мөн жижиг том ямар ч зүйлийг хялбараар хүлээж авч шийдвэрлэх боломжийг хайх гэх мэт.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Lol
Lol

Lol

Зочин
Зочин

Тэрийг мэдэхгүй байна гэж баймааргүй . Хүмүүс нэгнээ байнга дууриадаг. Тэрнээс айх хэрэгүй. Тооцоолох хэрэгтэй.

Lolol
Lolol

Ali 2000 onii dunduur, eheer l ochihod tiim bsan shd. Hichneen ch MgLchuudiin holbootoin, hichneen ch buleg fraktstai ni ul medegdeh boon zadral, butral, huwaagdal, oshoo horsol

hun
hun

Mongold hze iim boloh boldoo nas hurehgui l bhda

Зочин
Зочин

Group n yamar nertei be?

asd
asd

Tamiin togoonii mongolchuud gj ystoi unen shuu

Холбоотой мэдээ

Back to top button