Нийгмийн

ТОДРУУЛГА: Эмнэлгийн хэрэгсэл тасалдаагүй, нөөц бий

Монгол Улсад диализын аппаратын гуурс, эмнэлгийн нэн шаардлагат багаж хэрэгслүүд тасалдсан гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Сургалт, олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Х.Очирмаагаас тодрууллаа.

-Эмнэлгийн хэрэгслүүд болон диализын аппаратын гуурс тасалдсан гэх мэдээлэл байна. Ямар хэрэгслүүд тасалдаад байна вэ?

-Эмнэлгийн хэрэгсэл тасалдаагүй. Яаралтай, нэн шаардлагатай хэрэгслүүдээ БНХАУ, БНСУ-аас татан тогтмол татан авсан. Харин хөдөө орон нутаг руу явуулахад унааны хоцрогдол зэргээс үүдэж хоцорч очсон байж мэднэ.

Диализын аппарат бол бөөрний архаг дутагдалтай өвчтнүүд залгадаг нэн шаардлагат хэрэгсэл байдаг.

-Хамгийн сүүлийн байдлаар яаралтай, түргэн тусламжийн хэрэгслүүдээ хэзээ татан авсан бэ?

-Хоёрдугаар сарын 02-ны өдөр БНХАУ, БНСУ-аас татаж авсан. Бид нөөцийг тасалдуулахгүй ажиллаж байгаа" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эрдэнэбаяр Батбаяр
Эрдэнэбаяр Батбаяр
2 сар 7, 2022 11:09

za ashgui2

Холбоотой мэдээ

Back to top button