НИЙГЭМ

100 литрийн бойлер тавьсан болхи аргыг сайд нь сайрхан магтвал улс хэзээ хөгжих вэ

“Гэр хорооллын худаг халуус ус олгож байна” гэдэг мэдээлэл олон нийтэд эерэг өнгө төрхөөр түгэв, өнгөрсөн долоо хоногт. Олон нийт сошиал сүлжээнд түгээж, бүр салбарын сайд нь ч нүүр хуудастаа “Монгол инженерүүдээ дэмжин ажиллана” гэж бичсэн юм.

Гэхдээ асуудалд бодит хандмаар. Инженерийн ур ухаан гэж нэрийдэх, онцлох хэр үндэслэлтэй вэ, иргэдийн хэрэгцээг энэ шийдэл нь ямар хэмжээнд хангах вэ зэрэг асуултыг тавих хэрэгтэй. Ингээд харвал БОАЖ-ын сайд нь нүүр хуудастаа сайрхан бахархаад баймгүй энгийн, болхи шийдэл ч гэж хэлж болохоор харагдана.

Тухайлбал, худагт 100 литрийн бойлер л байршуулсан байгаа юм. 100 литр усыг уг бойлероор халаахад 40 орчим минутын хугацаа зарцуулна. Тэгэхээр халсан 100 литр усыг нь 1-2 хүн аваад дуусгахад дараагийн хүн халуун ус авахын тулд 40 минут хүлээнэ гэсэн үг.

За, эрүүл ахуйн хувьд ууж хэрэглэж болохгүй. Шланк нь шатахуун түгээгүүрийнх учир хөлдөж, газаар үлээлгэн гэсгээж байгаа гэсэн. Өвлийн цагт халуун ус түрээд гэр лүүгээ хүрэх хооронд бүлээсэж, хөрөх магадлалтай. Гэртээ оруулж ирээд юунд халуун хэвээр нь хадгалах вэ. Ямар хүрээнд ашиглах вэ гээд сонирхолтой асуудлууд их.

Түүнчлэн 1 литр усны үнэ 50 төгрөг гэж буй. Энгийн усыг хуучин 1 төгрөгөөр, одоо 2 төгрөгөөр худалддаг болсон. 100 литрийн бойлероор халаасан усаа энгийн тарифаас 25 дахин үнэтэй худалдана гэсэн үг. Дээрх дүр зургаар нь харахад тийм ч ирээдүйтэй, хэрэгцээг хангах орчин үеийн шийдэл биш гэмээр.

Гэвч БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ ихээхэн дэвшилтэт шийдлийг монгол инженерүүд санаачлан бүтээчихсэн мэт нүүр хуудастаа мэдээлж, эерэг өнгө төрхөөр харагдажээ. Бүр “Улсын хэмжээнд нэвтрэх боломжтой төсөл гэж харж байна” гэж бичсэн байх юм. Ийм зэргийн хар ухааны, ахуйн шийдлүүдийг сайд нь “Улсын хэмжээнд нэвтрэх төсөл” гэж онцлон сайрхаад байвал хөгжил хэрхэн, хэзээ ирэх билээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН

ЭНЭ П И З Д А ЁСТОЙ БҮТЭЛГҮЙ П И З Д А ЮМАА

Иван Нарантуяа
Иван Нарантуяа

Энийгээр яады, гэртээ авч очих гэсээр бтал ус нь хөрчихнө, мөнгө угаах арга

Зочин
Зочин

Яанадаа энэ улс. Хайран улсыг минь эргүүнүүд ийм ч болгох гэж. Ийм шийдлийг гоц явдал гэж үзэж байгаа нь өөрсдөө хэр мунхаг болохоо л харуулж байгаа хэрэг. Айлууд гэртээ ингээд халуун ус хэрэглэдэг. Тэгээд ч худгаас халуун ус авах нь хэрэгтэй ч юмуу

ha ha
ha ha

бүтэхгүй яана даа 21 -р зуун шүү дээ

Зочин
Зочин

Утааны яам болго. Харамсалтай нь утаа арилга чадахгүй.

Зочин
Зочин

Manai horoon deer hezee tavih yumbee? Hurdan taviad ogoochee. Usaa halaaj huvtsaa ugaahaar tal odor ongorchih yumaa

Зочин
Зочин

Чадваргүй, бодлогогүй, туршлагагүй, попрогч хүнээр сайд тавьсан нь ЕС-ийн сонголтыг л харуулж байна. Удахгүй ийм сайдуудаар засаг бүрдэх вий дээ

Холбоотой мэдээ

Back to top button