Нийгмийн
Гурван настнуудыг II сарын 14-нөөс цэцэрлэгт хамруулна

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2021-2022 оны II улирлын хичээлийг эхлүүлэх бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр гурван настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахаар болсон талаар мэдээлэв.
Энэ талаар салбарын сайд Л.Энх-Амгалан “Гурван настай нийт 76,363 хүүхэд бий. Цэцэрлэгт 47 мянгыг нь л хамруулах боломжтой. Гурван настай хүүхдүүдийг ирэх сарын 14-нөөс цэцэрлэгт хамруулна.
Тиймээс төрийн өмчит цэцэрлэгийнхээ боломжийг нэлээд шахна. Дээр нь хувийн цэцэрлэгүүдийн багтаамжид тооцоо судалгаа хийж байна.
2, 3 настнуудыг цэцэрлэгт хамруулахын тулд хувийн цэцэрлэгүүдийг 100 хувь ашиглах чиглэлд анхаарна” гэлээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.