Нийгмийн

ТОДРУУЛГА: Осака хотод "Монгол Улс 100 жилийн өмнө ба одоо" гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэнэ

Япон улсын Осака хотод "Монгол Улс 100 жилийн өмнөх ба одоо" нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн гарахаар болжээ. Уг үзэсгэлэнгийн талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгчөөс тодрууллаа.

Тэрбээр "Монгол-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан "Монгол Улс 100 жилийн өмнө ба одоо" гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэнэ. Тухайлбал, гуравдугаар сарын 17-ны өдрөөс тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл Осака хотноо болох юм. Үзэсгэлэнд түүхэн он цагийг харуулсан гэрэл зургууд байрлана" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button