Нийгмийн
Хилчид ковидын дараах нөхөн сэргээх эмчилгээнд хөнгөлөлттэй үнээр хамрагдана

Хил хамгаалах ерөнхий газрын Эрүүл мэндийн алба, Санхүү хөрөнгө оруулалтын газартай хамтран алба хаагч нарыг ковид-19 туссаны дараах нөхөн сэргээх эмчилгээнд хамруулах ажлыг эхлүүлжээ. Уг ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Давтан сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангитай хамтран ажиллах гэрээ байгуулан гарын үсэг зурсан байна.
Хил хамгаалах ерөнхий газар хилийн ажилд яваад ирсэн алба хаагчдаас халдвар илэрвэл Цэргийн тусгай алба хаагчдын эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байсан. Харин энэхүү гэрээ үзэглэгдсэнээр эмнэлгээс гарсны дараах нөхөн сэргээх эмчилгээг хийлгэж биеэ бүрэн тэнхрүүлэх боломжтой болжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.