Б.Солонгоо: Хөгжлийн банкийг дампууруулахгүй, хариуцлагагүй зээлдэгчдэд хариуцлага тооцоод явна
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар гараад буй шийдвэрүүдийн талаар Засгийн газрын гишүүд мэдээлж эхэллээ.
Энэ үеэр ХЗДХ-ийн Дэд сайд Б.Солонгоо “Хөгжлийн банкан дээр 14 чанаргүй зээлдэгчтэй холбоотой асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байна. АТГ-т 10, ЭЦА дээр гурван зээлдэгчийг шалгаж байгаа. Хөгжлийн банк өөрсдөө танилцуулга хийхдээ шүүхийн шатанд хугацаа алдаж байгааг хэлсэн. Хамгийн ихдээ 69 сар маргаан шийдвэрлэгдэж байгаа. Шийдвэр гарсан ч шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр хугацаа алдаж буй зүйл байгааг онцолсон.
Асуудал сөхөгдсөнөөс буюу нэгдүгээр сарын 24-нөөс хойш 8.6 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байна. Асуудалтай байгаа зээлийн хувьд, нийт 520 тэрбум төгрөгийн зээлийг зориулалтын бусаар зарцуулсан асуудал байгаа. Холбогдох хуулийн байгууллагатай хамтарч, шалгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Хөгжлийн банк өөөө ямар ч хяналт, шалгалт хийгддэггүй байгууллага биш. Монголбанк болон Засгийн газраас хяналт тавьж ажилладаг. Монголбанкнаас шалгасан шалгалтуудын үр дүнг өнөөдөр танилцуулсан. Мөн АТГ-ын дарга оролцож, хийгдэж буй шалгалтуудын талаар мэдээлэл өгсөн. АТГ дээр өрнөж буй процессын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.
Хөгжлийн банкийг дампууруулах гэж байна гэх асуудал гарч байгаа. Бид үйл ажиллагааг нь дэмжинэ, хариуцлагагүй зээлдэгч нарт хариуцлага тооцно. Цаашдаа Хөгжлийн банкны үйл ажиллагааг илүү өргөжүүлж, шаардлагатай төслүүдээ санхүүжүүлэх чиглэлд нь ажиллуулна” гэлээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mangar yariatain
МАН- ын дараагийн ээлжийнхэн гараад ирнэ. Татан буулгах нь зөв.
Засгийн газар, хууль зүйн яам хариуцлага тооцох эрхгүй. Хуулийн хариуцлагыг прокурор шүүх хийдэг юм. Балай балай юм донгоссон дураараа гарууд олширлоо
Энэ хүн яг мэддэг бүхний дарга юм уу, Жавхлан сайдад хамаагүй юм уу
Банк дампуурах эсхийг Солонгоо сайд шийднэ гэж үү. Зээлийн багцын 50 -70 хувь нь чанаргүй хугацаа хэтэрсэн Төлбөрийн чадваргүй болсон банк ямар эх үүсвэрээр пассиваа бүрдүүлэх юм бэ.