Нураах шийдвэр гарсан "Munkh tower"-ын барилгыг оффисын зориулалтаар борлуулж байна

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байх /АПУ компанийн хойно/ 12 давхар барилгыг 10 гаран жилийн өмнө нураах шийдвэр гаргаад байсныг нийслэлчүүд мэднэ. Учир нь ард талдаа байрлах 14 дүгээр байрны 10 гаруй айлуудын цонхыг хааж, хууль бусаар барилгаа барьсан юм. Тиймд тус барилгын компанийг хууль зөрчсөн гэж иргэд шүүхэд гомдол гаргасан байдаг.


Иргэдийн эрх ашиг яригдаж, гомдлыг хэлэлцэлгүй зөвхөн эрх мэдэлтний талд шийдвэр гарсаар найман жил өнгөрсний эцэст шүүхээс иргэдийн гомдлыг хэлэлцэн иргэдийн эрх ашгийг илт хохироон, хууль зөрчсөн учраас уг барилгыг нураах шийдвэрийг 2015 онд гаргаж байв.
Гэвч нураах шийдвэрийг долоон жилийн өмнө сонссон энэ барилгыг оффисын зориулалтаар түрээслэхгүй зөвхөн худалдаж, арилжина гэх зар тавьжээ.
Хэдийгээр нэгэнт барьчихсан барилгыг нураана гэдэг "хайран" бас маш том эрх ашиг, авилга үүний ард байж болох ч гурван шатны шүүхийн шийдвэр эцсийнх байхаа больсныг харуулж буй тод жишээ юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Арай арай
Хууль өрчсөн нь тогтоогдсон бол нураах л хэрэгтэй. Бусдад үлгэр болно. Японд баригдаад дууссан 25 давхар барилгыг гарыг нь хууль бусаар авсан /хахуулиар/ гээд буулгаж байхыг харсан бусад хашрана шүү дээ.