Нийгмийн

Засаг дарга Т.Бат-Эрдэнэ: "Цайны зам" хөшөөг 150 сая төгрөгийн хандиваар босгосон

"Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутагт эзэнгүй уулсын дунд “Цайны зам” нэртэй жингийн цуваа барьжээ" гэсэн мэдээлэл цахим орчинд гарч, ихээхэн шүүмжлэл дагуулаад байгаа юм. Энэ талаар Сүмбэр сумын Засаг дарга, уг бүтээлийн санаачлагч Т.Бат-Эрдэнээс тодрууллаа.

-Аймгийн төвөөс 20 гаруй км-ын зайд "Цайны зам"-ыг барьсан гэх мэдээлэл байна. Яг хаана, ямар учраас үүнийг барих болсон бэ?

-"Цайны зам"-ыг 2021 оны намар Чойрын богд уулын дунд барьсан. Ингэхдээ алдарт н.Цогманлай барималчаар бариулсан юм. Говьсүмбэр аймаг Чойрын богд уул хэсгээр "Цайны зам" явж өнгөрч байсан түүхтэй. Нутгийн маань хөгжлийн тулгуур тээвэр учраас үүх түүх, одоо цагаа бодож энэ бүтээн байгуулалтыг босгосон.

-Төсвийг нь хаанаас гаргасан бэ?

-Нийт 150 сая төгрөг бүхий хандивын мөнгөөр бүтээсэн. Нэг тэмээний зардал 15 сая төгрөгөөр туссан. Хамгийн эхэнд жинг хөтөлж яваа морьтой хөшөөг хандиваар барихыг бодоогүй. Аймгийн төсвөөс есөн сая төгрөг гаргуулсан.


Эл тэмээн жингийн цувааг нутгийн иргэд ихэд сайшааж, бэлэгшээдэг болохыг нутгийн иргэн хэлж байлаа. "Цайны зам"-ын тухай Сүмбэр сумын гуравдугаар багийн иргэн Ч.Эрдэнэбат ийн хэлж байна.

Тэрбээр "Нутагт маань өнгөрсөн намар "Цайны зам"-ын бүтээн байгуулалт боссон. Билэгдэл талаасаа их гэгээлэг. Чойр уулаа зориод холоос ирэхэд нүүдэл хийж байгаа жинчид шиг харагддаг. Бид аймгийн төвөөс 20 гаруй км-ын зайтай баригдсан ч үзэхээр зорьж ирдэг" гэлээ.

Түүнчлэн Говьсүмбэр аймгийн телевиз эл бүтээн байгуулалттай холбоотой нэвтрүүлэг бэлтгэж байсныг энд хавсаргав.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зөв бодол
Зөв бодол

Сайхан үзэж, харах дурсгалтай зүйл болсон. Болдог бол мөнгийг нь өгөөд 1 тэмээ ч гэсэн нэмүүлэх юмсан. Хийхгүй байж хийсэн нэгнийг шүлсээ үсчүүлж шүүмжлэх юм даа. Хийгээд өөрөөс нь илүү гарчих гээд зарим нөхдийн шээсийг нь гоожуулах юм. Хандиваар хийсэн гэж л байна ш дээ. Хардаад байгаа бол шалгуулах эрхтэй ш дээ. Шалгуулах эрхээ эдэлж чадахгүй байж цахимд худлаа хүнийн нэр хүнд унагаах зорилготой л оруулах юм. Манайхан ч гэж манайхан учрыг олохгүй байж муулах юм. Мууллаа гээд өөрт нь юу наалдаж байгаа юм бол доо

Govisumber
Govisumber

Govisumber aimgaas bish Sumber sumaas 9 say togrog bairmalchinda ogj 1 say togrog nootin bairamtand ogsnon shuu

Зочин
Зочин

Гуравхан сумтай аймгийн тэргүүлэгчийн толгойд ийм л бодол эргэлдэх нь зүй. Аюгүй бол аавынхаа өвөлжөөн дээр байгуулчихсан байх даа. Тэр үнэлгээ нь их инээдтэй. Бараг 6 хонь нь нэг бод, 1.5 морь нь 1 тэмээтэй тэнцэнэ гэх уламжлалт үнэлэмжээрээ захиалж хийсэн юм бишүү, ха ха.

Зочин
Зочин

Монгол улс олон үүх түүхтэй улс. Үүнийг маань ч бусад улс түмэн мэдэж байгаа. Түр зуурын нэр алдрын төлөө төрийн мөнгийг их ашиггүй зарцуулах юм даа.

Холбоотой мэдээ

Back to top button