Нийгмийн

Засгийн газрын ХОРШДОГГҮЙ ШИЙДВЭРҮҮД

Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЦАР ТАХЛЫН ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫГ ЦУЦЛАВ

Өнөөдөр УОК болон Засгийн газар хуралдаж гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалсан. Ингэснээр баар, караоке зэрэг цар тахлаас үүдэлтэй "хашигдаж" байсан тэдний үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх аж. Гагцхүү хилийн боомт орчимд өндөржүүлсэн бэлэн байдлын зэргээ хадгална гэх мэдээллийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөө.

Б.ЖАВХЛАН КОВИДЫН ХУУЛИЙГ СУНГАВ

Гэвч Сар шинийн баярын өмнө тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэх хуулийн төслийг батлах үеэр ковидын хуулийг сэм шургуулж, зургадугаар сард цуцлагдах байсныг он дуустал болгох ажлыг Сангийн сайд Б.Жавхлан ахалсан байдаг.

Тодруулбал, Ковидын хуулийг дахин зургаан сараар сунгахаас гадна тус хуулийн 7.2 дахь заалтыг хуучнаар нь өөрчлөн найруулах агуулгатай хуулийн төсөл өргөн барьж, батлав.

ХОЁР ҮЗҮҮРТ, ХОРШДОГГҮЙ ШИЙДВЭР

Товчхондоо, дээрх хоёр шийдвэрүүд хоёул эсрэг тэсрэг дээрээс нь утга авцалдаагүй. Ерөөс биенийхээ ажлыг баллаж, сохолсон, өмнөх шийдвэртэйгээ уялдуулах гүйлгээ ухаан зараагүй явдал болов. Засгийн газрын шийдвэр хоёр үзүүртэй, өмнөх ажлаа нухачсан байж болох уу?!

Эрсдэлгүй хэмээн хорио цээрээ сулруулж байгаа бол Цар тахлын хуулиа ч мөн хугацаанаас нь өмнө цуцлах шийдвэр гаргах хэрэгтэй.

Тахал нэрээр халхавчилж, хууль баталдаг, хулгайч шиг сэм шургуулчихдаг байдлыг таслах хэрэгтэй. Тасалж чадахгүй юм гэхэд нэхэн цуцлах нь эдийн засгаа бодсон ч тэр, нэр нүүрээ бодсон ч тэр зөв гаргалгаа болмоор. Зарим талаараа ажил явуулахад нь Ковидын хууль тусалдаг л байх. Гэхдээ хоёр үзүүрийг холбох шийдлийг эрэлхийлж, хоршдоггүй шийдвэрүүдийг нэг тийш гаргах нь зүй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ковидын хуулиа одоо цуцлах байлгүй дээ

Холбоотой мэдээ

Back to top button