Нийгмийн

ГЕГ: Муудсан гэгдэх 500 тонн тахианы мах хууль зөрчөөгүй, үүрэг л зөрчсөн

Цагаан сарын шинийн нэгний өдөр гаалиар 500 тонн тахианы муудсан махыг хууль бусаар оруулж ирсэн явдал болсон. Энэ асуудлаар Гаалийн Ерөнхий Газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлнэ гэдэг нь тахианы мах гэх бүтээгдэхүүн байлаа гэхэд нэр төрлийг нь өөрчлөх, хэлбэр, дүрсийг нь танигдахгүй болгох эсвэл гаалийн байгууллагаар дамжуулахгүйгээр оруулж ирэхийг хэлнэ. Харин тэрхүү тахианы махны хувьд улсын хилээр оруулахад тавигддаг үүргүүдийг зөрчсөн болохоос хууль зөрчөөгүй. 500 тонн тахианы махыг улсын хилээр нэвтрүүлэхдээ нэр ус, сав баглаа зэргийг өөрчилсөн зөрчил гараагүй. Харин ч ямар бүтээгдэхүүн бэ гэдгээ мэдэгдсэн. Тээвэрлэж оруулж ирэхдээ тээвэрлэлтийн шаардлагуудыг зөрчсөн.

Нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 2-ны хооронд орж ирсэн тахианы махнаас түүвэрлэн дээж авсан. Үүнийг улсын мал эмнэлгийн ариун цэврийн шинжилгээнд оруулсан 19 шинжилгээний хариуны дээж нь цацрагийн хордол, нянгийн бохирдол зэрэг зургаан төрлийн шинжилгээ хийхэд аливаа нэгэн зөрчил, бохирдол, хорио цээрийн өвчин, хүний биед аюул учруулах ямар ч шинж тэмдэг байхгүй гэж гарсан" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

KFC шүү дээ кккк

Зочин
Зочин

Больж үз дээ.

Иргэн
Иргэн

Хилээр оруулахад тавигддаг үүргүүдийг зөрчсөн, тээвэрлэн оруулж ирэхдээ тээвэрлэлтийн шаардлагуудыг зөрчсөн гэж тайлбар хийчихээд хууль зөрчөөгүй гэж яаж хэлж чадаж байнаа. Зөрчлийн хууль ГЕГ-т үйлчилдэггүй юм байна.Аливаа бүтээгдэхүүн оруулж ирэхэд тавигдах үүрэг, тээвэрлэлтийн шаардлагыг цаашид зөрчиж болно гэдгийг ГЕГ-ын мэдээлэлээс ойлгогдож байгаа юм биш үү?

Зочин
Зочин

МАНгар хужаа нарын хоол шдээ. Өөөөөрсдөө цуслаг дээ

Хуульч
Хуульч

Үүргийг хууль тогтоомжоор тогтоодог. Илтэд нэг талыг барьж, гэмтнийг хаацайлсан байна. Хэдэн төрлийн хориотой бодис илрээгүйг тогтоож, харин тээвэрлэлтийн шаардлсга зөрчсөнөөс, өөрөөр хэлбэл хөргөгчтэй контейнерээр тээвэрлээгүйгээс гарсан чанрын өөрчлөлтийн тухай нууж хаацайллаа. Авилгал илт үнэрэж байнадаа

Холбоотой мэдээ

Back to top button