Нийгмийн
Дорноговь, Говьсүмбэрт халдварын тохиолдол хамгийн өндөр байна

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 834 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 479 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 355 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас нэг хүн нас барж, нийт нас баралтын тоо 2077 боллоо.
Орон нутаг дахь халдварын тохиолдлуудаас Дорноговь, Говьсүмбэр аймагт 44-49 хооронд байгаа юм. Харин Дундговь, Өвөрхангай, Хөвсгөл аймгуудад огт халдвар бүртгэгдээгүй байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 20,637 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 6,167 иргэн байна. Үүнээс 94 нь жирэмсэн, 1,334 хүүхэд байна












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЯДАЖ Л ЭСКПОРОТ,ИМПОРТЫН ГАНЦ ГОЛ БҮСТЭЭ ХАЛВАР ХАМГААЛАЛТЫГ ДЭГЛЭМИЙГ ЯС МӨРДҮҮЛЖ НОГООН БҮС БОЛГОЖ БОЛНОО ДОО!!!? ЧАДАХГҮЙ БАЙГААГ ЮУ ГЭХЭВ !!!?УОК,ОРОН НУТГИЙН ОК-Д ГЭЭД БАЙГАА Ш ДЭЭ .ТЭД ЮУ ХИЙДЭГ БОЛ? САЙН АЖМЛЛАЖ БАЙГАА ГЭХ ҮНДЭС БАЙНА УУ?