Камила Валиева дөрөвдүгээрт жагсаж, олимпын медалиас мултарлаа

Өнөөдөр Камила валиева "Бээжин-2022" олимпын наадмын чөлөөт үзүүлбэрээ үзүүллээ. Камила Валиевагийн хувьд чөлөөт үзүүлбэртээ хэд хэд алдаж, 141.93 оноогоор тавдугаарт эрэмбэлэгдэж, нийлбэр дүнгээрээ дөрөвдүгээр байранд шалгарснаар олимпын медалийн болзлоос харамсалтайгаар мултарлаа.
Уржигдар буюу хоёрдугаар сарын 15-нд Мөрөөдөлд хүрэх зам" богино үзүүлбэрээрээ 82.16 оноо авч, богино хөтөлбөрийн төрлийн дэлхийн шилдэг 30 тамирчнаа тэргүүлж эхэлсэн юм. Түүний өнөөдөр үзүүлэх чөлөөт үзүүлбэрийн нийлбэр нэмэгдэж онооны жагсаалтаар медальтнууд тодрох байсан.
Энэ удаагийн тэмцээнд Камила Валиева шагналт байр эзэлбэл олимпын медаль гардуулах ёслолыг зохион байгуулахгүй гэж ОУОХ-ноос мэдэгдсэн. Бээжин-2022 олимпын аваргаар эртнээс нэрлэгдэж байсан 15 настай татар охин Камила Валиева сэргээшийн асуудалд холбогдсоноор энэ удаагийн олимпын уран гулгалтын багийн төрлийн тэмцээнээс хойш шагнал гардуулах ёслолын арга хэмжээг хойшлуулаад байгаа юм.
Бээжин-2022 өвлийн олимпын наадмын уран гулгалтын ганцаарчилсан төрөлд:
- ОХУ-ын тамирчин Анна Щербакова- 255.95 оноогоор алт
- ОХУ-ын тамирчин Александра Трусава- 251.73 оноогоор мөнгө
- Япон улсын тамирчин Каори Сакамото- 233.13 оноогоор хүрэл медалийн эзэн боллоо.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Камила Валиева 2026 оны олимпод 19 настай ороод ирнээ бэлэн материал байна гэхдээ энэ удаагийнх бол зүгээр эндүүрэл дараагийн боломжийн төлөө зүтгээрэй охин минь оросууд охиноо бэлдээрэй сэтгэлзүйн зөвлөгөөн энэ охинд маш их хэрэгтэй болчихлоо шүү.
Аргагүй шүү дээ.Бараг нялхаараа хүүхэд том хүн ч дийлхээргүй сэтгэл зүйн маш их дарамтыг яаж дийлэх вэ? дээ.Түрүүлбэл бусадад бас медаль олгохгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ?.Жаахан хүүхдийг улс төрийн тоглоомд оруулчих юм.Ямар хэцүү юм бэ дээ.
За яахав юм үүгээр дуусахгүй Битгий шантраарай охин минь ....
arqaqui e xarin 4orno qedeq ene xuuxdiin ur chadbar yamar be qedqiiq xarullaa denduu xachij setqeliin daramtand oruullaa da ene baruunixan orosiw xezee ch diilexwui um shu de