Нийгмийн
Карго ачсан автомашин шатаж, иргэд галд өртөөгүй хэсгийг зөөж байна

Цахим сүлжээнд олон улсын ачаа тээврийн карго шатаж байгаа талаарх бичлэг дэлгэгджээ. Дүрс бичлэгийн сэтгэгдэл хэсэгт "Ардын ачаа" карго байна гэсэн мэдээллийн дагуу тус карготой холбогдож тодрууллаа.
Тэдний хэлж байгаагаар "Шатаж байгаа ачаа биднийх биш. Хэрэв шатсан бол албан ёсоор өөрсдийн пэйж хуудсаар зарлах болно. Бидний ачаа биш байх шүү" гэлээ.
Энэ талаар Онцгой Байдлын Ерөнхий Газраас "Өнөөдөр буюу 18-ны өдрийн 13:46 цагт Төв аймгийн зам дагуу “Шаланз” маркийн автомашин шатаж байна гэсэн дуудлага бүртгэгдсэн.
Дуудлагын дагуу Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, тархалтыг зогсоон, галыг бүрэн унтраахаар ажиллаж байна" гэлээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яана аа, хичээн хүний хэдэн төгрөг шатаж байгаа болоо
ene bichleg hiij bgaa hvn yadaj 1 2 hairtsag achaanasan buulgach hogiin aimhaa aminchaa noshvbee zovlongoor jargal hiigeed
Hun shataj baihad toohgui bichleg hiideg humuus! Ene bol iim humuusiin huvid Yu ch bish bolson.
Yg odoo yumuu
Юу вэ бурхан мнь бараагаа авч амжаасай билээ
Ачаа зөөж буй зураг ч алга агуулга ч алга. Юу бодож гарчигласан?