Нийгмийн
Сайн сургуульд хүүхдээ сургана гэдэг тогтолцоог халсан олон улсын ЖИШИГ

Монгол Улсын боловсролын тогтолцоонд энэ сургууль сайн багштай учир хүүхдээ тэнд л сургана гэх хандалга их байдаг. Тэгвэл бусад улсын жишигт ийм хандлагыг хэрхэн халсан талаар хоёр улсын жишээг хүргэе.
БНСУ: Тус улсад их дээд сургуульд элсэн сурах босго, шалгуур нь өндөр байдаг учраас эцэг, эхчүүд хүүхдээ аль сайн сургуульд хүүхдээ сургах хандлагатай байдаг. Харин үүнтэй тэмцэхийн тулд тус улсын Боловсролын газраас дөрвөн жил тутамд багш нарын ажлын байрыг сэлгэх бодлого хэрэгжүүлдэг.
Австрали: Эл улсад нийгэм-эдийн засгийн статус муутай дүүргийн хүүхдүүдийг хамгийн сайн сургасан сургуулийг "сайн сургууль" гэж тодруулдаг байна. Сурагчдаас шалгалт авч, улсаас өндөр төсөв авдаг сургуулийг хэлдэггүй аж.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.