Нийгмийн

Украин онц байдал зарлалаа

ОХУ-тай бүрэн хэмжээний дайнд орж болзошгүй нөхцөл үүссэн нь Украиныг 30 хоногийн хугацаатай онц байдал зарлахад хүргэжээ. Ингэснээр ОХУ-д амьдарч, оршин сууж байгаа иргэдээ яаралтай буцаж ирэхийг уриалсан байна. Онц байдлыг орон даяараа хэрэгжүүлэх эл нөхцөлийг Украйны засгийн газар санал нэгдэн баталжээ.

Онц байдалд шилжсэнээр тус улсын иргэд цэрэг армийнханд биеийн байцаалтаа шалгуулах, цэргийн нөөц иргэдийг хил давахыг хориглон бэлэн байдалд авах зэргээр хяналтыг чангаруулаад буй. Түүнчлэн 18-60 насны цэргийн нөөц иргэдийг нэг жил орчмын хугацаагаар Киев дэх армид төвлөрүүлж эхэлсэн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дайн болох гэж байхад иргэдээ ир гээд байдаг тэнэг хохоол

Холбоотой мэдээ

Back to top button