Монгол цээр, МОЛОР ЭРДЭНЭЭ дээдлэх ёс хаачив

Орон нутгийн замд портер машины тэвшинд адуу ачсан зураг цахим орчинг түглээ. Зурагт харагдаж байгаагаар машины тэвшин дээрх морьдоос гадна толгой, шийрийг нь цавчсан нэгэн адууг уяагаар машиндаа холбон бэхэлжээ. Тэрхүү дүр зураг монгол түмнийг сэртхийлгэж, молор эрдэнэ мэт хайрлаж, харахдаа сүрдэж, хийморь лундаагаа сэргээдэг тэнгэр заяат амьтныг хэрцгийлсэн хэмээх шүүмжлэлд өртөв.
Энэ нь ч аргагүй. Эрт цагаас сүрэг амьтдын нүдэн дээр ижил төрлийг нь бүрэлгэдэггүй. Ижил сүргээс нь тусад голыг нь тасалдаг байв. Гэвч ачааны эзэд толгой шийрийг нь тасалж, амийг нь авсан амьтнаа амьд адуутайгаа нэг машинд ачиж явна.
Эл үзэгдлийг эмзэг, мэдрэг хүмүүс харвал сэвтэх, хар дарах, сэтгэл санааны цочролд орох эрсдэлтэй. Тиймдээ ч хүүхэд багачууд, хөл хүнд эмэгтэй зэргийн нүдэнд өртүүлдэггүй ЦЭЭРТЭЙ. Гэвч тэд машины хамгийн ил харагдах хэсэгтээ тээвэрлэн явсан нь цочирдом. Ийм тээврийг ил задгай авч явахгүй байхад Тээврийн цагдаагийн албанаас анхаарч, ханддаг баймаар аж.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ арай хэтэрнээ. ЯАСАН зэрлэг хүмүүс вэ?
Xar nugel....yamar muu eriin setgehui be .....Eruul Bish.....
Ийм новшнууд яааж бий болоод ургаад байнаа
Ямар ч гээчийн ёрын хүмүүстэй болоо вэ. Ёстой цөвүүн юмаа
Монголчууд хүний хувьд бүрэн дампуурч сүйрч байгаагийн түм буман жишээний нэг бол
энэ зураг юм.
Үнэхээр ёс суртахууны доройтлын доод хязгаар
Монгол хүний ёс жудаг мөн үү ... Арай ч дээ. Хэлэх үг алга .
Монголд ёс зүйн энэ мэтийн олон янзын гажигуудтай холбоотой хууль гаргах цаг болсон байна. Монгол ёс олон зүйл дээр алдагдсаар байна . Морийг дээдэлдэг тэр олон байгуулага , холбоод , урлаг соёлынхон , уяач уралдаач нар аа , ийм хүмүүстээ та нар эхлээд дуугарах ёстой , дорвитой шийдвэрийг та нар эхлэх ёстой шүү... дээ. Молор эрдэнийн хийморь дүүрэн амьтан морь зөвхөн мөнгөний хэрэглэгдэхүүн болохгүй л байгаасай.