БНХАУ: Оросын цэргийн ажиллагаа дуусахаар Украинаас иргэдээ нүүлгэнэ

БНХАУ-ын 6000 гаруй иргэн Украинд гацсан байна. Тэдний дийлэнх нь оюутан гэж БНХАУ-ын гадаад яам мэдээлжээ. Украин дахь Хятадын ЭСЯ-ны мэдэгдсэнээр Киев, Харьков, Львов, Одесса зэрэг хотод амьдардаг аж. Тус улс иргэдээ тусгай нислэгээр авахаар ажиллаж байгаа бөгөөд хугацаа нь тодорхойгүй байгааг мөн ЭСЯ-наас нь мэдэгдсэн бөгөөд иргэддээ аль болох гадагш гарахгүй байх, хүнсээ нөөцлөхийг зөвлөсөн байна. Хэрэв гадагшаа гарахаар бол өөртөө болон машин дээрээ Хятадын далбааг таних тэмдэг хэлбэрээр байршуулахыг зөвлөсөн талаар бид өмнө нь мэдээлсэн.
БНХАУ-аас Украин Улсад суугаа Элчин сайд Фан Шяорун энэ сарын 27-нд, “Иргэдийг Украинаас нүүлгэн шилжүүлэхэд маш аюултай нөхцөл байдал үүсээд байгаа бөгөөд Оросын цэргийн үйл ажиллагаа дуусаж, аюултай нөхцөл байдал намжсаны дараа иргэдийг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлнэ” хэмээн мэдэгдсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.