"н.Болормаа гэж хүн Украин дахь хүүхдүүдийг хоёр яамд хов зөөж гүйгээд тэнд үлдээсэн"

Гадаад харилцааны яамнаас Украин дахь иргэдээ татан авах ажлын явцын талаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Консулын газрын захирал Б.Болд, Гадаад харилцаа, соёлын газрын захирал Д.Булган нар хэвлэлийн хуралд оролцов.
ТНБД Н.Анхбаяр "Монгол улсын өргөмжит консул Эдвард Урбан ямар үүрэгтэй ажиллаж бэ" гэх сэтгүүлчдийн асуусан асуултад "Тэр хүнд баярлаж ёстой. Маш их үүрэгтэй ажиллаж байгаа. Одоог хүртэл өргөмжит консул маань ажилласаар байгаа. Боломжит бүхий л гарц гаргалгаа хайж байгаа. Сошиалаар гарч байгаа иргэдийн дэвшүүлсэн таамгийг нэг бүрчлэн судалж эцсийн дүнг гарган ажилладаг" гэв. Харин үүний хариуд тус хуралдаанд суусан эцэг эхийн төлөөлөл
-АР ГЭР: Эдвард ямар ч ажил хийхгүй байгаа. Хэвлэлийнхнийг авч ирчхээд худал мэдээлэл хүргэмээргүй байна. Үнэхээр л ажилсаг юм бол яг юу хийснийг нь энд хэлээрэй?
-Н.Анхбаяр: Миний өгсөн мэдээлэл бодитой. Өөрийнхөө машинд монголын гурван хүүхдийг авч хотоос гарсан.
-АР ГЭР: Үгүй. Тэр хүн монгол оюутнаас жолоо бариад хотоос гаргаад өг гэж гуйсан. Хариуд нь хоёр хүнийг хамт авч явъя гэдэг тохироо хийж хотоос гарсан.
-АР ГЭР: Болормаа гэж хүн юу хийж байгаа вэ?
-Н.Анхбаяр: Болормаа гэж хүнтэй уулзсан. Болормаа нь та нар буцаж болохгүй шүү гэдэг зүйлийг хэлсэн байна. Өнөөдөр манай яамны албан хаагчдыг очиход хэлсэн байсан.
АР ГЭР: Тэр Болормаа гэж хүн хоёр том яамны өмнөөс дайны сургаар явах гэлээ гэж оюутнуудын эсрэг үг дайсан. Үүнээс болж оюутнуудыг явуулахгүй гацааж, энэ хүнд нөхцөлд орхисон
-Н.Анхбаяр: Тэр хүнийг тийм юм хэлснийг бид өнгөрсөн долоо хоногт мэдсэн. Түүний өмнөөс бид мэдэгдэл хийвэл зохимжгүй учраас өөрийг нь мэдэгдэл хийж тайлбарла гэдэг зүйлийг хэлсэн.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Пээ гадаад яам нэг ажжилтан бүсгүй рүүгээ бүх буруугаа чихээд уснаас...
Монголоос өөрсөдөө чвчихаад одоо эх орон хэрэгтэй болоо юу тэнэг новшнууд гадаад харилцааний яам үүнд чинь чмарч буруугүй нлвшнууд минь
амьд ирсэн бол одоо хэнд ч хамаагүй мэдээ байна
Ийм чадамжгүй албан тушаалтангуудыг хуйгаар нь өөрчил өөр хэлэх муу үг олдохгүй бна.ийм байхад цаашид монгол яаж хөгжихэвдээ.ГЯЯ.