Нийгмийн
Л.Амар: Монгол улс зээлийн эргэн төлөлтөөрөө дэлхийд сүүл мушгиж байна

Монголын банкны холбооноос "Банкны салбарын 2021 оны жилийн эцсийн тойм" судалгаагааг танилцууллаа. Үүгээр Молголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар голлох мэдээллийг өгсөн юм.
Тэрбээр "Монголд нийт зээлийнхээ 3-4 хувийг авахын тулд зээлдэгч гурван жилийг зарцуулдаг. Энэ мэт шалтгаанаас болж монголчууд дэлхийд зээл төлөлтөөрөө сүүл мушгиж байгаа. Харин зээл авалтаараа дэлхийд тэргүүлж буй.
Энэ зөвхөн төрийн санхүүжилт дээр бус арилжааны бүхий л зүйлд энэ ялзрал байсаар байна. Энэ банкны системийн өр авлагыг барагдуулах асуудлыг үндсээр нь шинэчлэх хэрэгтэй. Банкны салбарын нийт актив 2.3 хувиар нэмэгдэж, 41 их наяд төгрөгт хүрсэн. Гэвч санхүүгийн зах зээлд тодорхой бус байдал, эрсдэл улам хуримтлагдаж байна" гэлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэрэглээнд ихэнх зээл олгочихоод гоншигнох хэрэггүй.