Олзлогдсон буриад цэргийн ээж дайныг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ

Украинд олзлогдсон, Оросын буриад цэрэг Сергей Очировын бичлэг цахим орчинд тархаад буй. Эл бичлэгийг зарим хэвлэл, хүмүүс “Хуурамч бичлэг. Оросыг муухай харагдуулах гэсэн оролдлого” гэж үзэж байв. Үүнийг буриад цэргийн ээж үгүйсгэн, бодит бичлэг, хүүгээ мөн болохыг баталжээ.
Түүгээр ч үл барам Очировын ээж Ирина Улаан-Үд хот дахь Лениний хөшөөний өмнө зогсон, дайныг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байна.
Мөн Буриадын орлогч дарга Петр Мордовскийтой уулзан, Оросын Батлан хамгаалах яам, Ерөнхийлөгчийн тамгын газарт ханджээ. Оросын талаас ямар нэгэн хариу ирүүлээгүй байгаа гэнэ.
Ирина “Хүүдээ их санаа зовж байна. Эсэн мэнд л уулзах юм сан. Хүү минь Украины хойд нутгийн Черниговын эмнэлэгт байгаа гэж сураг дуулдсан” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлжээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Буриад эхийг дэмжиж байна. Буриад халимаг тува эхчүүд тэмцэлд нэгдээсэй. Өөрсдийн хөвгүүдээ хамгаалж дайныг эсэргүүцээсэй . Путин болон түүний нам орос орныг хорлохоо болиоч ээ огцорч ял шийтгэл ээ эдлэх ёстой .