Нийгмийн

“Хохирогч” олон ангит кино энэ сарын 10-наас үзэгчдийн хүртээл болно

“17” продакшн “Voo”-тэй хамтран “Хохирогч” олон ангит кино бүтээжээ. Нууцлаг, ээдрээт, сэтгэлзүйн драм төрлийн эл киноны зохиолыг Б.Амарсайхан бичиж, Б.Баярсайхан найруулсан байна.

Киноны гол дүрүүдэд жүжигчин Б.Амарсайхан, Э.Чинзориг, Н.Цэнд-Аюуш, Ариана нар тогложээ. 10 ангит тус бүтээлийг энэ сарын 10-наас үзэгчдийн хүртээл болгох юм.

Сонирхуулахад, “17” продакшныхан “Хохирогч” олон ангит киног хийц болон продакшны үнэ цэний хувьд гадаадын цувралуудын түвшинд ахиулахыг зорьж ажилласнаа онцолсон юм.

Тодруулбал, зураг авалт, гэрэлтүүлэг, эвлүүлэг, өнгө, дүрүүдийн төрх, жүжигчдийн тоглолт гэхчлэн олон онцлог, шинэлэг байдлыг үзэгчдэд харуулахыг зорьжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button