ТОДРУУЛГА: Иргэдийн гомдлоор "Оргио" тахианд шалгалт хийж байна

Хэд хэдэн иргэн цахим хуудаснаа "Оргио" тахиаг шинээр аваад задалтал муудсан байна, хуршсан үнэр үнэртэж байна" зэргээр бичжээ. Үүнийг зарим иргэн цагаан сарын үеэр хилээр орж ирсэн хадгалалт, тээвэрлэлтийн горим зөрчсөн муудсан байж болзошгүй тахиаг борлуулж байж болзошгүй хэмээн хардаж байна.
Энэ асуудлаар "Оргио"-гоос тахиа авсан иргэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандаж, шалгуулах хүсэлт өгчээ. Үүний дагуу НМХГ-ын хүнсний аюулгүй байдлын албанаас шалгалтын хариу гарсан эсэхийг НМХГ-ын хэвлэлийг төлөөлөгчөөс тодрууллаа.
Тэрбээр "Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу "Оргио" тахиаг шалгаж байна. Шалгалтын хариу одоогоор гараагүй байна. Иргэд ямарваа нэг гомдол асуудлыг шийдүүлэх бол зөвхөн албан бичиг бичсэний үндсэн дээр тус байгууллагад шалгалт хийх эрх үүсдэг. Үүний жишгээр "Оргио" тахиаг шалгуулах хүсэлт бидэнд ирсэн" гэлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Содбилэгийн эхнэрийн бизнес
Идэж чадахгүй тахиа байна лээ