НИЙГЭМ

ОХУ-д буй иргэдийг “Visa”, “Mastercard” карт дахь мөнгөө бэлнээр нэн даруй авахыг анхаарууллаа

Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын зүгээс ОХУ-д тавьж буй хориг арга хэмжээний хүрээнд төлбөрийн “Visa” болон “Mastercard” систем тус улсын зах зээлээс 2022 оны гуравдугаар сарын 10-ний өдрийн 00:00 цагаас гарч байгаа тул ОХУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар ирсэн иргэн та Монгол Улсын арилжааны банкны “Visa” болон “Mastercard” картын дансанд байршиж буй мөнгөө нэн даруй бэлнээр авахыг анхааруулж байна.

Цаашид Монгол Улсаас болон өөр улсаас мөнгө шилжүүлэн авахын тулд ОХУ болон бусад орны арилжааны банкнуудад хандаж олон улсын төлбөрийн “UnionPay” системд бэхлэгдсэн карт захиалан авахыг зөвлөж байна.

Жич: ОХУ-ын банкнуудаас өмнө нь гаргасан “Visa” болон “Mastercard” картууд нь дотоодын буюу ОХУ доторх төлбөр тооцоонд хэвийн ажиллана хэмээн Оросын Төв банк мэдэгдэж байгаа билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button