Бүслэгдсэн Суми хотоос энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлнэ

Украины зүүн хойд хэсэгт орших Сумы хотоос энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааны талаарх мэдээллийг BBC news мэдээлжээ. ОХУ-ын зэвсэгт хүчин хэсэгчлэн бүсэлж, их буугаар буудсан хотоос энгийн иргэдийг зугтаах хүмүүнлэгийн коридор зохион байгуулахаар Орос, Украин тохиролцсон бөгөөд даваа гарагт есөн хүн амиа алдсан гэх мэдээллийг дэлгэсэн байна.
Тохиролцсон гал зогсоох хэлэлцээр орон нутгийн цагаар 09:00-21:00 цаг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Нүүлгэн шилжүүлсэн хүмүүстэй багана нь өмнө зүгт 175 км-ийн зайд орших Украины хот болох Сумыгаас Полтава хүртэлх маршрутын дагуу урагшаа явна гэжээ.
Өмнө нь Москвагаас Украинчуудыг Орос руу нүүлгэн шилжүүлэхийг санал болгож байсан ч Украин үүнийг хүмүүсийн амь насанд аюул учруулахуйц хууран мэхлэлт, суртал ухуулга гэж үзжээ.
Украины тал Оросын эрх баригчдад хандан гал зогсоох хэлэлцээрийг хүндэтгэхийг уриалав. Украины Шадар сайд Ирина Верещук Энэтхэг, Хятад болон бусад орноос олон улсын оюутнуудыг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.