Нийгмийн

Rio Tinto: ОХУ-аас худалдан авалт хийхээ болих боломжгүй, тэнцвэртэй харилцааг эрхэмлэнэ

“Rio Tinto” компани “Оюутолгой” төслийн үйл ажиллагаа тасалдахаас сэргийлж, шаардлагатай түлш болон бусад бараа материалын нийлүүлэлтийг хэвийн явуулахын тулд ОХУ-тай тогтвортой харилцаагаа үргэлжлүүлэхийг зорьж байна гэж Bloomberg агентлаг мэдээлжээ.

Түүнчлэн "Rio Tinto”-ийн Зэсийн группийн захирал Б.Болд энэ долоо хоногт болсон эрчим хүчний бага хурлын үеэр “Rio Tinto” групп “Оюутолгой” төслийн түлшний хэрэглээг хангахаар өөр эх үүсвэр хайсан ч ОХУ-аас худалдан авалт хийхээ бүр мөсөн зогсоох боломжтой гэж үзэхгүй байна. Бодит байдал нь Монгол Улс хоёр том хүчирхэг хөрштэй учраас эрүүл, энх тайван, тэнцвэртэй харилцааг хадгалах нь бидний хувьд маш чухал" гэж онцолсон байна.

Энэ талаар гаднын хэвлэлд "Рио Тинто"-гийн Монгол дахь аварга том зэсийн өргөтгөлийн сүүлийн үеийн толгойн өвчин бол Оросын түлшний нийлүүлэлт боллоо гэжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button