Г.Баасан: Ч.Мөнхбаяр өөрөө мэдэлгүй гадаадын тагнуул болчихсон

Зохиолч, сэтгүүлч, иргэн Ч.Мөнхбаярыг ТЕГ-аас саатуулах ажиллагаа явуулж, хориод буй. Түүнийг гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилладаг, гадаадаас их хэмжээний валют авсан гэх үндэслэлээр саатуулан баривчилснаа ТЕГ мэдээлсэн. Өнөөдөр Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баасан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Монгол Улсын тагнуулын байгууллагын гол үүрэг нь гэмт хэргийг илрүүлэх, таслах зогсоох, урьдчилан сэргийлэх. Хэрвээ Ч.Мөнхбаяр тагнуул хүнтэй харилцахыг мэдсэн бол түүнд анхааруулж хэлэх ёстой байсан. Гадаадын ямар ч хүнийг тагнуул эсэхийг урьдчилан мэдэх боломжгүй. Духан дээр нь “Тагнуул” гээд биччихсэн байдаггүй биз дээ. Ч.Мөнхбаярыг энэ хэрэгт орооцолдохоос өмнө урьдчилан сэргийлэх үүргээ Тагнуулын ерөнхий газар гүйцэтгээгүй.

Ч.Мөнхбаяр гадаадын тагнуултай уулзсан эсэхээ мэдээгүй. Мэдээгүй байсан хүнийг энэ хэргээр яллабал буруу жишиг тогтоно. Ийм учраас шат шатны байгууллагад хандсан.
Иргэн Ч.Мөнхбаярын нэр хүндэд зориудаар халдсан, гүтгэсэн, ялласан, нийгмийг цочроосон асуудалд гомдол гаргасан. Өнөөдөр хэн ч тагнуулч болох эрсдэлтэй нийгэмд амьдарч байна. Тиймээс бид өнөөдөр мэдээлэл хийж байна. Энэ асуудлаар ярилцлага өгөх, нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй байгааг тодотгоё.
Нууц бичиг баримтыг гадаадын хүнтэй хадгалсан, дамжуулсан юм Ч.Мөнхбаярт байхгүй.
Прокурор үнэхээр хариуцлагагүй ажилласан. Хууль бусаар хорьсон. Одоо хууль бусаар ял оноох гээд прокурорт хандчихсан байгаа.
Монголын айл бүхэнд гадаадын вальют бий. Ч.Мөнхбаярын гэрээс их хэмжээний мөнгө гараагүй. Гүтгэлэг.
Тагнаалын байгууллагаас илүү мэдээлэлтэй зүйлийг Zarig.mn сайт яагаад цацав. Ямар их мэдээлэлтэй юм бэ. Үүнийг их гайхаж байна” гэлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За Баасан авгай минь учрыг нь мэдэхгүй байж өөрөө орооцолдож ял үүрэв.
нэмээд бүр олон жилийн ял авах бхда
mongoliin tuluu gedeg nereer gadaadtai nuhtsuj baijee huurhii
гаднаас санхүү авч гар хөл нь болж би эх оронч гэж орилоод бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтыг зогсоож үндэсний өв соёл тусгаар тогтнолыг тогтворгүй байлгах украйна шиг бүс нутагт тогтворгүй байдал бий болгох гэж өдөөн турьхардаг гаднаас санхүүждэг худлаа эх оронч царайлж цаагуураа хоролдог энэ бол маш хортой
Хууль мэдэхгүй Баасангаар өмгөөлүүлбэл нэмээд бүр олон жилийн ял авах бхда
Teneg nuhur uu naadah chin aan baaska
gadaadiin tagnuulaas mungua avsan ni bol unen gehdee ajildagui gesen ug yumu ?
гадаадыхантай ажилдаг гэсэн үгүү
Баасан авгайг одоо Баасан эмгэн гэх болоогүй л юмуу
Anhaaruulj heldeg hunleg yos TEZ.han baidag ym uu? ali boloh muriig n mushigaj bj tuhain murdugch uuruu gaviya baiguulj busdiig jiideg l bhgui yu ,tuugeeree alban tushaal ch devshine , hunii amidrald aldaa onoo baidag l ym ,gevch ter bl hamaagui shuudee!
ЦАГДААГ ЗОДОГЧ ЦАГДААГИЙН МӨРДӨСИЙГ ХУУЛАН ХАЯГЧ ЭНЭ АЛИАЛАГЧ ХААНААС ГЭНЭТ ГАРААД ИРЭВЭЭ ЭНЭ БИД ХОЁРЫН ӨМГӨӨЛӨЛ ХИЙДЭГ Ч ЭЭ МЭДЭХГҮЙ ХОРВОО АМЬДРАЛ ХОЁР БАЯН ЮМ ДАА.МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ЭМЭГТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ХАТАГТАЙ БААСАН КККК ЯМАР ВЭ? ХОРЖИЙЛОО БААСАН АВГАЙ ХАРИН Ч МӨНХБАЯРТ ЯЛАН ДЭЭР НЬ ЯР БОЛООД ЖИНХЭНЭ СЛАГААР НЬ ЭРГҮҮЛЖ ХАЯНА ДАА ХА ХА ХА ӨМГӨӨЛӨГЧ ГЭНЭ ШҮҮ ЭНИЙГ ӨМГӨӨЛӨЛ ХИЙЛГЭХ ГЭЭД АВЧ БАЙГАА МӨНХБАЯР ӨӨРӨӨ АСУУДАЛТАЙ ГАР БАЙНА
soliot mini ter ih mungu tengrees unaa yu. Enetheg 200 say ogch gene