Нийгмийн

Хууль бусаар мөрийтэй тоглосон 51 иргэнд ШИЙТГЭЛ ногдуулжээ

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 10 хэргийг илрүүлж, 51 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд зааснаар торгуулийн шийтгэл оногдуулжээ. 

Мөн автомат тоглоомын ширээ, четон, хөзөр, бэлэн мөнгө, компьютер зэргийг эд мөрийн баримтаар хураан авч, шалгалтын ажиллагаа явуулж байна.

Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулдаг этгээдүүд нь бусдын орон байрыг урт хугацаагаар түрээслэн, мөрийтэй тоглоом, хууль бус үйл ажиллагааг зохион байгуулах тохиолдол гарч байх тул иргэд та бүхэн бусдад түрээслүүлсэн орон сууц, обьектуудад тогтмол хяналт тавих, мөн интернет банк болон банкны картаа бусдад ашиглуулахгүй байхыг анхаарна уу гэж ЭЦА-наас мэдээлэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button