Нийгмийн

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуу иргэн гал тавьсны улмаас гурван автомашин шатжээ

Өнгөрсөн шөнө таван автомашин шатсан дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгджээ.  

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо “ЦентрАпартмент”-ын байрны 1 дүгээр орцонд утаа ихтэй байна гэсэн дуудлагыг ОБЕГ хүлээн авч очиход тус байрны гражид иргэн М-ын “Тоёота Хайландэр”, А-ын “Тоёота-Камри”, М-ын “Исузу-Элф” загварын суудлын автомашин тус тус шатаж байсныг унтраажээ.

Эдгээр гурван автомашиныг шатаасан хэрэгт “ЦентрАпартмент”-ын байрны байрны оршин суугч, 32 наста Т-г сэжиглэн, цагдаагийн байгууллага шалгаж байна.

Тухайн этгээд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ачааны машин дээр гал тавьсны улмаас гурван автошин шатсан байж болзошгүй гэж сэжиглэж байгаа юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button