Багтай сурагч: PC тоглохын тулд бусдыг дээрэлхэж, мөнгө нэхдэг байсан

Сургалтын байгууллагын орчин дахь дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, зогсоох арга зам, шийдэл” хэлэлцүүлэг “Корпорэйт” зочид буудалд болж байна.
Хэлэлцүүлэгт сурагчид, оюутнууд, эцэг эх, асран хамгаалагчид, багш ажилтнууд, боловсролын удирдлагууд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, УИХ, Засгийн газрын гишүүд хамтдаа зөвлөлдөж байгаа юм.
Энэ үеэр багтай сурагчид өөрсдөдөө тулгарч байсан түүхийг хуваалцлаа. Тэдний нэг нь "Би үе тэнгийнхээ PC тоглоомын газар тоглохын тулд дээрэлхэж, мөнгө нэхдэг байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам надаас тэд дөлж эхэлсэн. Бусдыг дээрэлхдэг хүүхдүүд өөрсдөө нийгмээс гадуурхагддаг. Би ял үүнийг туулж, шангаа хүртэж байгаа. Тиймээс үе тэнгийнхэн маань бусдыг бүү дээрэлхээрэй. Үүнд сайн үр дагавар байдаггүй гэдгийг хэлмээр байна" гэлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Oilgoson bol sain bna