Нийгмийн

"Үүрдийн хайр" киног Б.Тамир, С.Болормаа нарын бодит амьдралаас сэдэвлэн бүтээв

2015 онд “Хайрын хүч” хандивын тоглолт хийж байсан Тамир болон Болормаа нарын бодит амьдралаас сэдэвлэсэн “Үүрдийн хайр” уран сайхны кино энэ оны гуравдугаар сарын 24-нд нээлтээ хийнэ.

Хосууд өөрсдийн цахим хуудсандаа 2014-2016 онд туулсан замнал болон хайрын түүхээ нийтэлж, Монголчуудад хуваалцаж үнэнч хайр, амьдралын үнэ цэнийг ойлгуулж байсан.

Уг бүтээлийн Ерөнхий найруулагчаар Аполло фильмийн залуу найруулагч Ц.Анхбаяр ажилласан бөгөөд кино зохиолыг зохиолч, найруулагч МУСТА Л.Таванбаяр болон Ц.Анхбаяр нар хамтран бичсэн юм.

Кино багийн ерөнхий зураглаач МУСТА Г.Гүенбаатар, гэрэлтүүлэгч МУСТА Э.Батнямбуу,  ерөнхий зураач МУСТА Ц.Хүрэлбаатар нар өмнө нь “37-р Точка”, “Маш Нууц”, “Байтаг богд”, “Тэнгэрээс буусан од”, “Халуун зүрх” зэрэг шилдэг уран бүтээлд ажиллаж байсан.

“Үүрдийн хайр” УСК-оор Монголын кино урлагт шинэ өнгө төрх болж залуусын хайр дурлал, үнэнч, нандин сэтгэл зэргийг харуулахаар зорьж буй аж. Эл бүтээлийн гол дүрийг жүжигчин О.Амгаланбаатар, Б.Хунцэнгүүн нар бүтээжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button