Нийгмийн
Өвөрхангайн харцагууд Армийн аваргын түрүү булаалдав

Зэвсэгт хүчний 101 жилийн ой, Армийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан “Алдар” спорт хорооны зааланд боллоо.
Армийн нэгж, салбарт харьяалагддаг хүчит 64 бөх барилдсан барилдаанд Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат бөх, улсын харцага Х.Гантулга түрүүлж, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат бөх, улсын харцага Б.Цэдэнсодном үзүүрлэв.

Их шөвөгт улсын гарьд Ц.Одбаяр, аймгийн заан Э.Батмагнай нар шалгарлаа.
Өсвөр үеийн улсын гурван удаагийн аварга Э.Батмагнай улсын гарьд М.Бадарч, улсын заан Б.Батмөнх, улсын начин О.Мөнх-Эрдэнэ нарын шилдгүүдийг өвдөг шороодуулан, шуугиулав.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.