Дундаж цалин нэг сая төгрөг байна

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2021 оны дөрөвдүгээр улирлын байдлаар нийт 46.3 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 719.3 мянган ажиллагч хамрагдсан байна.
Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 1.9 (4.3 хувь) мянгаар, өмнөх улирлаас 315 (0.7 хувь)-аар, ажиллагчид өмнөх оны мөн үеэс 27.7 (4.0 хувь) мянгаар, өмнөх улирлаас 6.8 (1.0 хувь) мянгаар өсжээ.
Дундаж цалинг хүйсээр авч үзвэл, 2021 оны дөрөвдүгээр улирлын байдлаар эрэгтэйчүүдийнх 1.5 сая, эмэгтэйчүүдийнх 1.3 сая төгрөг байна.
Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 3.2 сая төгрөг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 967.9 мянган төгрөг байна.
ААНБ-д ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2021 оны 4 дүгээр улиралд 2015 оноос 65.6 хувиар нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 16.9 хувиар нэмэгджээ.
Ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 889.1 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 1.2 сая төгрөг, 50-99 ажиллагчтайнх 1.3 сая төгрөг, 100-199 ажиллагчтайнх 1.5 сая төгрөг, 200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 2.0 сая төгрөг байна.
Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2021 оны 4 дүгээр улирлын байдлаар техникч болон туслах/дэд мэргэжилтний сарын дундаж цалин хамгийн их буюу 1.7 сая төгрөг, харин хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 811.4 мянган төгрөг буюу хамгийн бага байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мэргэжилийн байгууллага болох стаститикийн гаргадаг мэдээ бол худлаа . Харин энэ нийгмийн даатгалын гаргадаг баримт бодиттой байна. Нарийвчилж гаргажээ. Стаститикийн газрыг татан буулгах хэрэгтэй юм шиг санагдлаа
Дунд сургуулиин багш нарын ца.лин хд юм бол..
За уучлаарай Би ТҮ цалинждаг багөөд миний цалин нэмэгдээгүй байна. Яаж тооцоолоод байдаг юм бол ойлгохгүй бна. Гэтэл өргөн хэрэглээний үнэ бинзений үнэ нэмэгдэж байна цалмн өол хүрэоцэхгүй л байна