ДАТА: "Эрдэнэс тавантолгой" компани 390 саяар катеринг үйлчилгээ авчээ

"Эрдэнэс тавантолгой" компанийн гүйцэтгэх захирлаар Д.Ганхуяг ажилладаг. Тэрбээр энэ сард зарцуулж буй төсвөө шилэн дансанд эхний байдлаар тусган тайлагнажээ. Эдгээр дундаас анхаарал татахуйц гүйлгээ нь “Катеринг үйлчилгээний төлбөр"-т нийт 389 сая 689 мянга 488 төгрөгийг энэ сарын хагаст зарцуулсан байгаа юм.
Катеринг үйлчилгээ гэж явуулын буфет хоолны үйлчилгээг хэлдэг. Энэ үйлчилгээг зөвхөн нэг компаниас буюу "Геомин"ХХК-иас авчээ.
Эл компанийг Гомбосүрэнгийн Ихбаяр, Гомбосүрэнгийн Бат-Эрдэнэ нар удирдаж "Худалдаа", "Барилга угсралтын ажил", "Гэрээгээр өрөмдлөгө хийх", "Цайны газрын үйлчилгээ", "Шохойн олборлолт, боловсруулалт", "Гадаад худалдаа", "Ашигт малтмалын хайгуул", "Ашигт малтмалын ашиглалт", "Нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ", "Худалдааны зуучлал" гэсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг хэмээн Авилгатай тэмцэх газарт мэдүүлж байжээ.
Дээрх мэдээллийн баримтыг зургаар хавсаргав.
















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.