Нийгмийн

Г.Болор: Жендерийн тэгш байдлыг ханган, эмэгтэй хүнд генерал цол олгосонд баяртай байна

ҮБХИС-ийн сургалтын хэлтсийн дарга, хурандаа Г.Болор өнөөдөр генерал цол хүртлээ.

Монгол Улсын түүхэнд анхны эмэгтэй генерал болсон тэрбээр “Юуны өмнө Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолын төлөө тэмцэж байсан өвөг дээдэстээ энэ баярын өдөр мэхийн ёсолж байна. Генерал цол хүртсэндээ баяртай байна.

Монголын ард түмэндээ, эмэгтэйчүүддээ, мөрдэс нэгт албан хаагчиддаа баярын мэнд хүргэе. Баярлаж буйгаа хувийн болон гэр бүлийнхээ зүгээс илэрхийлье. Би зэвсэгт хүчинд 28 дахь жилдээ завсаргүй ажиллаж байна.

Ардчилсан улсын иргэний хувьд аль ч улс оронд жендерийн тэгш эрх чухал. Монголын төр эмэгтэйчүүдээ үнэлж, цэргийн дээд цолыг анх удаа эмэгтэй хүнд олголоо. Олон, олон эмэгтэй хүнд итгэл найдвар, урам зориг өгсөн том шийдвэр боллоо гэж бодож байна. Эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө ажиллаж, сэтгэл зүрхээ зориулдаг бүх хүнд баярлалаа” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эмэгтэй хүн хуулиар цэргийн алба хаах үүрэг хүлээдэггүй. Тиймээс эмэгтэй хүнд генерал битгий хэл хурандаа цол олгох ёсгүй. Эмэгтэй хүнд генерал цол олгох нь хууль зөрчсөн үйлдэл.

Зочин
Зочин

Цэргийн цолны утга агуулгыг жинхэнээсээ алдагдуулж байна даа.

Зочин
Зочин
Reply to  Зочин

хүүкийн хийрхэл

Зочин
Зочин

Тэнэг юм. Цэргийн цол олгоход хүртэл жендер ярина. Бүтэхгүй нь дээ миний Монгол. Наад поп зангаа больцгоо. Аавгүй айл шиг л болж дээ хөөрхий

Зочин
Зочин

Булганых

Зочин
Зочин

Энэ жендерийн бодлогоос болж монгол улс оршин тогтнох хоног дуусах нь тодорхой боллоо хайран өвөг дээдсийн халуун амь бүлээн цус хөөрхий

Back to top button