Энтертайнмент

“My voice”-д түрүүлсэн Г.Тэмүүжинг 100 саяын үнэ бүхий хаусаар шагналаа

Урлагийн гавьяат зүтгэлтэн, “UBS” телевизийн захирал, хөгжмийн зохиолч Л.Балхжавын нэрэмжит “My voice” шоунд Г.Тэмүүжин түрүүлж, гран при шагналын эзэн болсон.

Шагнал гардуулах ёслолын үеэр үндэсний бүтээн байгуулагч “Isohaus”-ын хамт олон түүнд 100 сая төгрөгийн үнэ бүхий хаус бэлэглэн, амжилтыг нь мялаажээ.

Поп дива Б.Сарантуяагийн “Салхины хээ” дууг тун ч өвөрмөц дуулж, олны талархныг хүлээснээр нь Г.Тэмүүжинг манай уншигчид илүү сайн мэднэ.

Үүний сацуу Г.Тэмүүжин “My voice” шоуны эхний шатанд гавьяат жүжигчин Т.Ариунаагийн “Нандин учрал” дууг эвлэгхэн дуулсан нь мөн л шуугиулж, хэр авьяастай, ур чадвартайгаа харуулсан юм.

Г.Тэмүүжин Төв аймгийн Эрдэнэ суманд төрж, өссөн. Өдгөө Билэгийн Дамдинсүрэнгийн нэрэмжит “Монгол туургатан” театрт цохивор хөгжимчнөөр ажилладаг.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button