Маргаашнаас ихэнх нутгаар хүйтэрч, цасан шуурга шуурна
Маргаашаас нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг ЦУОШГ-аас анхаарууллаа. Түүнчлэн нутгийн өмнөд хэсгээр хүчтэй шороон шуурга шуурна.
Энэ талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр, өнөө шөнө Архангайн нутаг, Завханы зүүн, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр цасан шуурга, Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Харин маргааш өдөр Говь-Алтай, Баянхонгор, Сүхбаатарын өмнөд, Өмнөговийн зүүн хэсгээр, Дундговь, Дорноговь, Говьсүмбэрийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурахыг анхаарууллаа.
МАЛЧИД, ИРГЭД, ТЭЭВЭРЧДИЙН АНХААРАЛД:
Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
				







	            
	            
	            
	            
	            
	            



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.